Монгол хатад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
 
Хатан гэдэг үг нь цэцэн хэрсүү-хатан ухаан, үзэсгэлэн гоо, нинжин сэтгэл, эрхэмсэг, дайчин зориг, урвашгүй үнэнч сэтгэл гэсэн олон утга санааг илэрхийлдэг ажээ. Түүхэнд [[Чингис Хаан]]ы байгуулсан [[Монголын Их Эзэнт Гүрн]]ийг төвхнүүлэн авч явахын төлөө алдар нэрээ дуурсагсандуурсагасан, Чингис хааны эх, [[хатад]], [[охид]], тэдний [[ач]] [[зээ]] охид, садан төрөл, ураг барилдсан олон эр зоригтой хатад байдаг. Үүнд: [[Өэлүн Үжин]], [[Бөртэ Үжин]], [[Есүгэн Хатан]], [[Есүй Хатан]], [[Хулан Хатан]], [[Алага Бэхи]], [[Чэчэйхэн Бэхи]], [[Алалтун Бэхи]], [[Дөргөнэ Их Хатан]], [[Огул Хаймиш Их Хатан]], [[Сорхогтани Бэхи]], [[Хотол Цагаан]], [[Самар Гүнж]], [[Мандухай Сэцэн Хатан]] гэх мэт олон Монгол эмэгтэйчүүд байдаг.
[[Файл:1.jpg|right||250px|Image: 250 pixels]]
Монголчуудын түүх хамгийн ихээр хэлмэгдсэн түүх бөгөөд тэр дотроо Монгол хатдын тухай, Монголын Нууц Товчоонд өгүүлсэн, [[Чингис хаан]] охидынхоо амжилт ололт болон тэдэнд оноох шагналыг зарласан тухай өгүүлсэн байсан хэсгийг болхи гэгч нь урж, тасдан хаяж ул мөргүй болгожээ. “Охин урагтаа соёрхол өгье” гэсэн ганц богино өгүүлбэр үлджээ.
Мөр 30:
Эмэгтэйчүүд газар нутгаа хамгаалан харийн дайсантай тулалдаж, бүр зарим нь дайнд амь үрэгдсэн ч тэдний охид, ач зээ охид нь Чингис Хааны өвлүүлж үлдээсэн эрх мэдлээ хамгаалан тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа. Хаан язгуурт эмэгтэйчүүдийн зүй ёсны байр суурийг үл хайхарч, улмаар бараг үгүй хийснээр Хаант улс доройтож, улмаар задарч мөхөв. 1368 он гэхэд Монголчууд газар нутгаа алдаж, тал нутагтаа зугтан ирж, дахин өөр хоорондоо тэмцэлдэж байжээ.
 
Хэрүүл марган, үзэн ядалт, нэг нь нөгөөгөө уулгалан дайрах явдал үргэлжилсээр дахин нэг зуун өнгөрч , 1470 онд санаандгүй шинэ Хатан гарч ирсэн юм. Тэр бол Чингисийн эзэнт гүрэн, тэдний охидоос хойш 300 жилийн дараа, Монгол Хөх Төрийн гал голомт унтран бөхөж байх эгзэгтэй мөчид садарсан үсээ шууж, саадаг нум үүрч босон тэмцсэн [[Мандухай Сэцэн хатан]] байв. Тэр хүний хөлд гишгэгдэн дарлагдсан Монголын тугийг дахин мандуулсан юм. Тэр Монголчуудын мартагдсан ухамсрыг сэргээж, Монгол үндэстнийг буцаан эмхэлж, шинэ төр байгуулав. Гэвч өмнөх Монгол хатдын адил түүний байгуулсан гавьяаг нь хэн ч үл хэрэгссэн ба Монгол хатдын сүүлчийн төлөөлөгч Зүүнгарын хаан Галдан бошигтийн гэргий [[Ану хатан|Ану]] Зуунмод-Тэрэлжийн тулалдаанд эр нөхөр, үр хүүхдээ Манжийн цэргийн бүслэлтээс аварч өөрөө амь эрсэдсэн эмгэнэлтэй түүхээр Монгол хатдын үе дуусгавар болжээ.
Монголын олон хатдын үнэн түүх өдий болтол нууц болон хэвээр байна.