Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 23:
==Шалтгаан, нөхцөл==
Ямартай ч 1939-онд Халх голд болсон энэхүү байлдааны ажиллагааг дайн, байлдаан, тулалдаан байсан уу гэдэг дээр одоо болтол маргалдаж байна
Энэ нь 1927 оноос Токиогийн улс төр-бизнесийн , цэрэг-улс төрийн зүтгэлтэн нарын хувьд томоохон асуудал тулгарсанаар эхлэв.(Токиогийн бусдын газар нутагт тэр дундаа Манжуур, Хятад, Оросын Алс Дорнод, Сибирьт өнгөлзөх бодлогоо үүнээс аль эрт 1889 оноос хэрэгжүүлж эхэлсэн) 1918 оны Дэлхийн 1 дүгээр дайны үеэр аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, гадаад худалдааны өндөр өсөлт дагуулсан бол дайны дараахь Версалийн гэрээгээр шийдвэрлэгдсэн Ази дахь Германы колонийн эзэмшлийн асуудлаар болон Өрнөдийн түнш орнуудын байр суурь,түүний бодлогын үр нөлөө, 1929 оны /худалдааны болон 2,3 талт хэлэлцээрүүдийн заалтын улбаатай нэг талаар нөлөөлсөн/дэлхийн эдийн засаг санхүүгийн хямрал Японы эдийн засагт хүндээр тусч,1937 оноос өдүүлсэн [[Япон-Хятадын 2 дугаар дайн]], Манжуурт цөмрөн орсон ажиллагаатай холбоотой Үндэстнүүдийн лигийн тавьсан удаа дараагийн хориг арга хэмжээнээс үүдэн гадаад ертөнц дэх байр суурийг нь үлэмж сулруулсан байна. Байгалийн баялаг, түүхий эдийн гадаад импортоос хэт хараат байдал нь ч үүнд нэрмээс болж байлаа.Энэ байдал нь бизнесийн хүрээнийхэнд том цохилт болсон тул цэргийнхнээ шахаж эхлэв. Ази, Номхон далайн бүс нутаг дахь Франц,АНУ, Их Британитай ашиг сонирхолын зөрчлийн улмаас дурамжхан байгуулсан /Үүнд АНУ, Англитай байгуулсан "Японы Тэнгисийн Цэргийн Флотын хөлөг онгоцнуудын зэвсэглэлд хязгаар тогтоосон холбогдох/ тэдний зүгээс тавьсан зарим заалт, Хятадын зүүн хэсгийн нутагт явуулсан байлдааны ажиллагаа нь амжилтгүй болсон нь Токиогийн Цэргийн дээд командлалын удирдлагуудад энэ байдал таалагдсангүй. Геополитикийн нөлөөний хүрээгээ тэлэх бодлогоо цэргийн хүчээр шийдэх замыг сонгож үүнийхээ дагуу "Аугаа Их Дорнод Азийн Хөгжил-Цэцэглэлтийн Төлөвлөгөө" гэгч улс төрийн үзэл, суртал нэвт шингэсэн төлөвлөгөө боловсрууллаа. Хэрэгжүүлэх Өмнөд ба Умард гэсэн үндсэн стратегийн 2 чиглэл байв.Өмнөд чиглэл бол Номхон далай, Австрали, Индонези, Бирма, Энэтхэгийн чиглэлээр цохилт өгч АНУ,Английн колонуудийг булаан авах бол Умардынхаар бол эх газраар Хятадыг буулган авах, Манжуур,Монголоор түшиц болгон ЗХУ-тай байлдаж Сибирь Алс дорнодийн чиглэлээр цохилт өгч Уралын нуруу хүртэл эзэмшлээ тогтооход оршиж байлаа.Энэ нь цэргийн эрхтэн нарын хувьд 2 хуваагдах шалтгаан болсон, зөвхөн аль нэгийг нь сонгох байсан гэж манай зарим улс төрчид, сэтгүүлчид ташаа ойлгодог.Дээд командлал нь бололцоо бүрдсэн тохиолдолд 2-ыг зэрэг хэрэгжүүлэх байсан нь мэдээж.Маргаан болсон нь зөвхөн аль чиглэлд эхний ээлжинд хэрэгжүүлэх вэ гэдэгт байсан ажээ. Учир нь хожим ЗХУ дэлхийн 2 дугаар дайнд татагдан орж [[Москвагийн тулалдаан|Москва]] болон [[Ленинградын бүслэлт|Ленинградын хамгаалалт]],Сталинградын тулалдааныг үр дүнг хэрхэн эргэх вэ? гэдгийг харгалзан Квантуны армийн Жанжин Штаб 1941-1943 онуудад Манай Халх гол, ЗХУ-ын Алс дорнодийн Уссури,Амар мөрний сав газар дахин цэргийн хүч хуримтлуулж зөвхөн Токиогоос ирэх дээд командлалынхаа тушаалыг хүлээж байсан байна.(Үүнд Япон улсын өөрийн ба [[НКВД]]-ийн Алс Дорнодын Сөрөг Тагнуулын Архив,МУ-ын ТЕГ-ын Архивийн материал, хилийн чанадад тагнуулын үүрэг гүйцэтгэгч нарын мэдүүлэг зэрэг нь одоо нэгэнт ил болжээ.) Энэ ч утгаараа '''Халхын голын байлдаан''' нь зарлагдаагүй [[ЗХУ-Япон хилийн дайн]] буюу шинээр байгуулагдсан [[Манж Го]] улс, [[БНМАУ]]-ын хилийн маргааныг далимдуулан Монголын газар нутгийг [[Зөвлөлт Холбоот Улс]](ЗХУ)-ын нацист Германаас болгоомжлон Европын хэсгээс нүүлгэн шилжүүлсэн аж үйлдвэрүүд орших, байгалийн баялаг түүхий эдийн гол бааз дорнод Сибирь, Уралийг булаан авах, Хятад, Дорнод Туркестанд халдан довтлох түшиц газраа болгох гэсэн [[Японы эзэнт гүрэн|Японы эзэнт гүрний]](ЯЭГ) стратегийн дээрэнгүй зорилгын үүднээс өдүүлсэн Япон-Зөвлөлтийн дайны нэг хэсэг байжээ. Энэ байлдаан Японд "ノモンハン事件-Nomonhan jiken" буюу ''Номонханы хэрэг явдал'' гэж нэрлэгддэг.
 
Зөвлөлт Холбоот Улсын хувьд Европ тивээсээ Нацист Герман, Кавказ, Хар тэнгист Турк, Иран,Сибирь-Алс Дорнодоос Японы гэх геополитикийн бүслэлтэнд ороод байлаа. Коминтерний болон Сталины болгоомжлол нь юуны түрүүнд ямар ч үнээр хамаагүй 2 фронтод зэрэг байлдах аюулаас зайлсхийх зорилгоор Монголыг бусдад алдахгүй байхыг чухалд авч үзсэн. Өвөр Байгалын сав, Сибирийн төмөр замыг алдвал Сибирь, Урал дахь Цэрэг-Стратегийн Аж үйлдвэрийн түшиц орон зай үгүй болно гэдгийг тооцжээ. [[Номонхан]] гэж Монгол - Манж-гогийн хилийн орчим дох тосгон ажээ.