Бутан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: as:ভূটান
No edit summary
Мөр 74:
 
Бутан нь нийт 38,394 ам дөрвөлжин километр нутагтай, 691,141 хүн амтай болох ба эдгээр үзүүлэлтээр жижиг орны ангилалд багтах юм. Бутанд аман ярианы 24 [[хэл]] байгаагаас [[Жонха хэл]] нь албан ёсны улсын хэл болдог.
 
Бутаны Вант Улс Өмнөд Азид БНХАУ, Энэтхэг улстай хиллэн оршино. Д.т.д. 7554 м хүртэл өргөгдсөн Брахмапутра голын са газрын өргөн хөндийгөөр хэрчигдсэн тус орны уулын доод хэсэг тропикийн, дээд хэсэг нэлээд хүйтэн уур амьсгалтай. Мөнх ногоон навчит болон навчаа гөвдөг шилмүүст ойтой. Үнэт мод, төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур зэрэг баялагтай.
 
Бутаны хүн ам нь бхоти болон төвд, балба, энэтхэг гаралтай хүмүүсээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь зонг-кэ буюу бхоти.
 
Тус улс нь феодалын харилцаа ноёрхсон хөдөө аж ахуйн орон бөгөөд ажил эрхэлдэг хүн амын 95 хувь хөдөө аж ахуйд ажилладаг. Голын хөндий, уулын хормойгоор усалгаатай газар тариалан эрхэлнэ. Газар тариаланд тутрага, буудай, арвай, шар будаа, эрдэнэ шиш, гурвалжин будаа, төмс, хөвөн тариалж хүнсний ногоо, жимс, цэцэрлэгийн аж ахуй голлодог. Бэлчээрийн мал аж ахуйтай. Үхэр, сарлаг, хонь, луус, гахай өсгөнө.
 
Гар үйлдвэрийн аргаар хөвөн, хивс, сүлжмэл эдлэл, хөдөө аж ахуйн ба гэр ахуйн хэрэгсэл, мод, металлаар гоёл чимэглэлийн зүйл хийнэ.
 
Төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур олборлодог. Гадаадад модон эдлэл, лаазалсан жимс, заар гаргана.
 
Бутан Энэтхэгтэй гэрээ бүхий онцгой харилцаатай оршдог. Хоёр улсын 1949 оны гэрээ ёсоор Бутан нь батлан хамгаалах асуудал болон дотоодын бүх хэрэгтээ бүрэн дүүрэн бие даасан боловч гадаад бодлогын салбарт Энэтхэгийн засгийн газрын зөвлөгөөг мөрдлөг болгодог. Тхимпху хотод Энэтхэгийн засгийн газрын улс төрийн төлөөлөгчийн байнгын өргөө байна.
Бутан бол Үндсэн хууль бүхий хаант улс юм. Энэ улс шуудангийн маркаараа дэлхийд алдартай бөгөөд энэ нь ихээхэн орлогын эх үүсвэр болдог байна.
 
Бутаны засгийн газар эвсэлд үл нэгдэх, улс орнуудтай найрамдалтай, энх тайвнаар зэрэгцэн орших бодлого явуулж байна.
 
Мөнгөний нэгж нь нгултрум (тикчунг)
 
 
== Эшлэл ==