Авеста: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 9:
Авеста судар 21 номоос бүрдэх боловч уламжлан ирсэн нь нэн цөөхөн бөгөөд бидний үед хоёр янзын хувилбараар хадгалагдаж иржээ. Эхнийх нь авеста хэлээр бичигдсэн мөргөлийн уншлагын эмхэтгэл тул Заратустрын сахилтан мөргөл хийхдээ уншдаг. Хоёр дахь хувилбар нь өмнөхийн адил хэсгүүдээс бүтсэн боловч уншлага, мөргөлд зориулаагүй, системтэй судлахад зориулагдсан байдаг байна. Энэ хувилбарыг бүлэг ном болгон ангилсан төдийгүй дундад үеийн перс хэлээр тайлбарласан орчуулгыг хамтатгасан байдаг.
 
Авеста нь бусад хөлгөн судар [[Библи]], [[Куран]], [[Вээдий|Вээдийн]] нэгэн адил анх эхэлж хянан зохиогдохдоо тэр үеийнхээ мэдлэгийн бүх л салбарыг хамарсан байна. Авестагийн хамгийн эртний үе давхарга бол бүр Гаадаа судрыг зохиохоос өмнө байсан шүтлэг төсөөлөл, ардын аман зохиол юм. Авестагийн үе давхарга нь ард түмний хөдөлмөрийн туршлага болон ертөнцийг үзэх үзэл бодолтой нь салшгүй холбоотой ардын эртний аман яруу найраг хэрхэн үүссэнийг илэрхийлэх үе шатууд юм. Иймд Авеста бол уран илтгэх урлагийн үеийн ардын уран бүтээл туурвилыг бүхэлд нь тусгасан дурсгал бичиг юм.
 
Авеста бол эртний хүний ухамсар, мэдлэгийн зааг ялгаа гараагүй байх цаг үеийн нийлэг хам сэтгэлгээг нь тусгасны хувьд уран зохиолын түүх, байгалийн ухаан, шашин, гүн ухаан, газар зүйн ухааны чухал хэрэглэгдэхүүн юм.