Улаанхус сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 4:
Монгол улсын Нисэх хүчний анхны командлагч, генерал М.Зайсанов энэ сумын уугуул юм. Энэ сумын нутагт голлох Шеруши омгийн угсаа залгамжилсан ноён, Ахтайн Жылхышы, Жылхышийн Сүхэрбай, Дорнод Туркестан улсын Эрүүл Мэндийн сайд, генерал-майор асан Сүхэрбайн Далелхан нарыг дурдах нь зүйтэй. Монгол улсад нэрд гарсан эрдэмтэн профессор Өмирбекийн Хамбар, Асханбайн Сарай, Абильтайн Минис, Байтазагийн Хурметбек болон Миналын Динейхан, Орайханы Шерхан, Камалашын Бихумар, Рамишын Асай зэргийн дэд эрдэмтэн докторууд, алдарт дуучин Ж.Хадуу, А.Хавлааш, Ж.Хиватдолда, уран зохиолчид Б.Имашхан, К.Махфуз, Ж.Байыт, Х.Даян, М.Хабдай, П.Мурат, И.Кенес, И.Нарау, И.Еликбай, [[улсын начин]] Нурхадыл гэх мэт алдар нэртэй хүмүүс тус сумын уугуулууд юм.
 
Улаанхус сумыг 1938 онд казахын шеруч хошууны бахат сум, Цагаан гол сумын зарим багаар Ховд аймгийн харьяанд байгуулжээ.1940 онд Баян-Өлгий аймагт шилжсэн 6,1 мян.км.кв газар нутагтай, 8672 хүн амтай. Аймгийн төвөөс 46 км, Улаанбаатар хотоос 1682 км алслагдсан. Баруун хойт талаараа ОХУ-ын Алтай муж, Зүүн талаар Ногооннуур, Бугат, өмнөд хэсгээр Сагсай, Баруун талаар Цэнгэл сум, БНХАУ-тай тус тус хиллэдэг. Улаанхус суманд Хурман, Бахат, Төлек, Уах,Санырау, Жантекей зэрэг овгуудын үр удам голлон амьдардаг. Ашигт малтмалын хувьд нуурын голын гянтболдын орд, эмийн ургамалаас ягаан ганга, элэг хотой, цагаан дэгд, шувуун тариа, амьтдаас буга, янгир, ирвэс, Алтайн хойлог, шилүүс зэргийг нэрлэж болно. Ховд гол, Хар ямааямаат, Бургас согоог, Их уйгур зэрэг түргэн урсгалтай гол, Хөх нуур зэрэг гол нууртай. Жилийн дундаж температур 1-р сард -28 хэм, 7- р сард +20 хэм, олон жилийн хур тундасны хэмжээ 180-250 мм.
 
Улаанхус сум 8-н багтай. Сумын төв нь Билүү. Өнөөдөр 10-жилийн дунд сургууль, хүн мал эмнэлэг, цэргийн ангийн салбар үйл ажиллагаа явуулж байна.
Алдар гавъяатнууд: Ж.Хаду, С.Шолтай, Ө.Хамбар, А.Сарай, Б.Хурметбек, О.Тилейхан, А.Минис, М.Зайсанов, Д.Даштуан, К.Оспан, А.Шабдан, Н.ЖанатУлаан хус сумын товч танилцуулга
 
Мөр 12:
Баян-өлгий аймгийн Улаан хус сум нь баруун талаараа БНХАУ, хойд талаараа ОХУ, болон баруун талаараа Цэнгэл сумтай, зүүн өмнөд талаараа Сагсай сумтай хил залгаа оршидог юм. Алтайн Таван Богдын болон Сийлхэмийн нурууны салбар уулсын хөндийд, Ховд голын эрэг дээр далайн түвшингээс дээш 1776 м өндөрт оршидог. Нутаг дэвсгэр нь 604793 га бөгөөд үүний 465543 га-г хөдөө аж ахуйн газар, тухайлбал 464424,9 га нь бэлчээр, 1020 га нь хадлан, 6,3 га нь тариалангийн газарт ноогддог. Сумын нутаг дэвсгэр бүхэлдээ Алтайн уулархаг мужид хамрагдана. Таван богд, Баян, Хүрэл хайрхан, Хар уул зэрэг томоохон уулс, Ховд, Согоог, Ойгор, Хар ямаат Шар ямаат, Чулуут, Хотон зэрэг их, бага голууд, Билүү, Улиастайн рашаанууд, Хар нуур, Даяннуур , Есөн нуур зэрэг нуурууд тус сумын нутагт оршидог. Аймгийн төвөөс 45 км, Нийслэлээс 1755 км зайд байршсан , өндөр хүчдэлийн цахилгаан шугаманд холбогдсон, малчин өрхийн 70% нь нарны цахилгаан үүсгүүртэй. Нийт 8407 хүн ам, 1859 өрхтэй, 146170 толгой малтай. 8 багтай сум.
 
Согоог, Хөх Хөтөл зэрэг томоохон сууришсан багуудтай бөгөөд эдгээр нь өндөр хүчдэлийн цахилгааны шугамд холбогдсон.
 
Сумд ЗДТГ, Ахлах сургууль, Ойгорын дунд сургууль, Хөх хөтөлийн дунд сургууль, 3 цэцэрлаг, 2 их эмчийн салбар, Соёлын төв, Цахилгаан шуудан холбооны салбар, ХААН банкны салбар, “Хадгаламж” банкны салбар, Агаарын цэргийн анги зэрэг албан байгууллагууд ажилладаг.