Мэдээллийн эх сурвалж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: ta:தகவல் வளம்
б r2.7.3) (робот Нэмж байна: cs:Informační zdroj
Мөр 1:
'''Мэдээллийн эх сурвалж''' (Источники информации. Sources of Information). Сэтгүүл зүйн онол, практик, арга зүйд “эх сурвалж” хэмээх ойлголт чухал байр эзэлдэг. Учир нь аливаа бүтээлийн үр өгөөж, үр ашиг, нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холболгдол нь ямар эх сурвалжаас мэдээлэл олж авсан, ямар баримтад үндэслэн бичсэнээс шууд шалтгаалдаг. Эх сурвалжийг сэтгүүл зүйн практикт өргөн болон явцуу утгаар авч үздэг. Өргөн утгаар нь эх сурвалж гэдэг бол бидний эргэн тойронд, дэлхий дахинд өдөр тутам болж байгаа үйл явдал, үзэгдэл, баримт юм. Явцуу утгаар нь тухайн сэтгүүлчийн ямар нэгэн мэдээ материал бичих, радио телевизийн нэвтрүүлэг бэлтгэхийн тулд баримт мэдээлэл олж авсан тэр эх үүсвэр мөн. Өөрөөр хэлбэл, нийтлэл, нэвтрүүлгийн үндэс суурийг бүрдүүлж байгаа үйл явдал, үзэгдэл, баримт бичиг чухал эх сурвалж юм. Сайн нийтлэл бүтээхийн гол эх үндэс нь сэтгүүлч эх сурвалжийг зөв сонгож, маш нямбай, хариуцлагатай хандах явдал байдаг. Тиймээс дэлхий дахины ОНМХ-ийн практикт эх сурвалжийг сэтгүүл зүйн онол, практик, арга зүйн хамгийн чухал асуудал, гол категориудын нэг гэж үздэг. Энэ бол аливаа нийтлэл, нэвтрүүлгийн хувь заяа нь ямар эх сурвалжийг сонгож авсанаас, түүний үнэн бодитой, баталгаатай эсэхээс нь шууд шалтгаалдаг онцлогтой холбоотой юм. Мөн мэдээллийн ашигтай, идэвхтэй, багтаамж сайтай, үр өгөөжтэй байх шинж чанараас эхлээд нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж, ямар зарчмыг баримтлах зэрэг нь ч эх сурвалжаас шууд шалтгаалдаг. Тэгвэл мэдээллийн эх сурвалжийг нийтлэл, нэвтрүүлгийн амин сүнс, сэтгүүлчийн үйл ажиллагааны үндэс суурь гэж хэлж болно. Нөгөө талаар аливаа мэдээллийн зайлшгүй байх үндсэн мөн чанар нь бодит үнэн байдаг бөгөөд үүнийг зөвхөн баримтууд бус эх сурвалж тодорхойлж чаддаг онцлогтой. Учир нь баримт хичнээн бодитой байлаа ч үйл явдал, үзэгдлийн тухай бүрэн төгс өгүүлж, хангалттай мэдээлэл өгч чадахгүй. Энэ бол баримт ямар нэгэн үйл явдал, санаа бодолтой холбогдож байж бодит мэдээлэл өгнө гэсэн үг. Харин ийм боломжийг мэдээллийн эх сурвалж бүрдүүлж чадах ёстой. Үүнээс үзэхэд баримтыг бодит мэдээлэл болгож, түүний үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлж, хүлээн авагчдын сэтгэл зүйд нөлөөлөх чадварыг дээшлүүлдэг гол хүчин зүйл бол эх сурвалж мөн. Сэтгүүл зүйн практикт эх сурвалжийг олж авах гурван бүлэг арга байдаг. Энэ нь баримт бичиг, ярилцлага (уулзаж ярилцах замаар мэдээлэл олж авах), хөндлөнгийн ажиглалт юм. Дээрх ангилал дотроо олон арга, туршлага, зөвлөмжийн шинжтэй зүйлүүд багтдаг. Ер нь сэтгүүлчийн олж авсан эх сурвалжуудыг аман болон бичгийн эх сурвалж гэж хоёр ангилдаг. Янз бүрийн хүмүүстэй ярилцах, асуулт тавих, санал солилцох замаар олж авсан мэдээллүүд аман эх сурвалж болдог. Үүнийг сэтгүүл зүйд эх сурвалж олох ярилцлагын арга гэж нэрлэдэг. Бичгийн эх сурвалж буюу тодорхой баримт бичгүүдэд түшиглэн мэдээлэл олж авах аргад засаглалын байгууллагуудын эх сурвалжууд, олон нийтийн эх сурвалжууд, сонин, сэтгүүлүүд, судалгааны бүтээлүүд, гарын авлага зэрэг материал багтдаг. Сэтгүүл зүйн практикт эх сурвалжийг, бие даасан мэргэжилтнүүдээс санал зөвлөгөө авах, мэргэжлийн үүднээс хандах байгууллага олох, уг асуудалд илүү их өртсөн давхаргыг тодорхойлох зэрэг үндсэн гурван төвшинд зохион байгуулдаг.
 
[[cs:Informační zdroj]]
[[da:Informationskilde]]
[[en:Information source]]