Иосиф Сталин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
[[File:CroppedStalin1943.jpg|thumb|Иосиф Виссарионович Сталин]]
'''Иосиф Виссарионович Сталин''' (''жинх.'' '''Иосиф Виссарионович Жугашвили''', ([[1878]] оны 12 сарын 18-нд төрж - [[1953]] оны 3 сарын 5-нд нас барсан) нь [[Зөвлөлт Холбоот Улс|Зөвлөлт]]ийн улс төрч. [[Гүрж]]ид гуталчны хүү болж төрсөн тэрбээр шашны сургуульд сурч байсан боловч хувьсгалт үйл ажиллагаа явуулсны учир 1899 онд сургуулиасаа хөөгджээ. Тэрбээр нууц хувьсгалт бүлгэмд нэгдэж, 1903 онд [[Оросын Социал Демократ Ажилчны Нам]]ын большевик фракцын талд оржээ. [[Владимир Ильич Ленин]]ий шавь болсон тэрбээр намд доогуур албан тушаал хашиж байгаад 1912 онд анхны Большевик Төв хороонд томилогдсон. 1917 оны Оросын хувьсгалаар большевикууд төрийн эрхэнд гарах хүртэл тайзны ард идэвхтэй ажиллаж байсан бөгөөд 1913-1917 онд цөллөгт байсан. Сталин (Оросын сталь буюу “ган” хэмээх үгнээс гаралтай) хэмээх нэрийг аваад, большевик засгийн газарт үндэстэн ястнууд болон төрийн хяналтыг хариуцсан комиссарын үүрэгт ажлыг гүйцэтгэсэн (1917-1923). 1922 оноос Сталин намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн товчооны гишүүн болсон. Энэхүү ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь сүүлд дарангуйлал тогтоох эрх мэдлийнх нь үндэс суурийг бүрдүүлсэн. Ленинийг нас барсны (1924) дараа Сталин [[Лев Троцкий]], [[Григорий Зиновьев]], [[Лев Каменев]], [[Николай Бухарин]], [[Алексей Рыков]] зэрэг өрсөлдөгчдөө ялж, Зөвлөлтийн улс төрийн хяналтыг гартаа авчээ. 1928 онд тэрбээр Зөвлөлтийн эдийн засаг, нийгмийн бүтцийг эрс өөрчилж, олон сая хүний аминд хүрсэн Таван жилийн төлөвлөгөөгөө тунхаглалаа. 1930-аад онд тэрбээр Хядлага хийж, олноор нь цаазаар авах, цээрлүүлэх зэргээр эрх мэдэлд нь учрах аюулыг арилгаж дөнгөжээ. [[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы үеэр тэрбээр баруун хилээ бэхжүүлэхийн тулд Герман-Зөвлөлтийн харилцан үл довтлох гэрээнд (1939) гарын үсэг зурж, [[Финлянд]] руу довтолж ([[Зөвлөлт-Финийн дайн]]ыг үзнэ үү), Зүүн Европын зарим хэсгийг Зөвлөлтөд нэгтгэжээ. Герман Зөвлөлтөд халдан довтлоход (1941) Сталин цэргийн үйл ажиллагааны удирдлагыг гартаа авсан. Тэрбээр Оросыг [[Британи]], [[АНУ]]-ын холбоотон болгож, [[Тегеран]], [[Ялта]], [[Потсдам]]ын бага хурлууд дээр хэлэлцээ хийх чадвараа харуулсан юм. Дайны дараа тэрбээр Зүүн Европ дахь Зөвлөлтийн нөлөөг бэхжүүлж, Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийн цэргийн гүрэн болгосон. Сталин дотоодын эсрэг үзэл бодлыг хянах улс төрийн харгис арга хэмжээ авч байсан бөгөөд улам бүр параноид болж байлаа. Тэрбээр нас барах үедээ Эмч нарын хуйвалдаан хэмээх хядлагын дараа дахин нэг хядлага явуулахаар бэлтгэж байжээ. Ард түмэндээ аймшигтай их гарз хохирол учруулан байж Зөвлөлт Холбоот Улсыг дэлхийд нөлөөтэй гүрэн болгосон гэгддэг тэрбээр харгислал, айдас хүйдсийн зэрэгцээ аж үйлдвэржсэн цэргийн гүрэнг үлдээсэн юм. 1956 онд Сталин болон түүнийг тахин шүтэх үзлийг [[Никита Хрущев]] шүүмжилж буруушаасан юм.
 
== Бага нас ==