Абэ Шинзоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б robot Adding: lt:Shinzo Abe
No edit summary
Мөр 1:
[[Image:Shinzo Abe, 2007Apr27.jpg|thumb|right|Абэ Шинзоо]]
'''Абэ Шинзоо''' (安倍 晋三, あべ しんぞう) нь [[Япон|Японы]] улс төрч, 90 дэх [[ерөнхий сайд]] ([[2006]] оны [[9 сарын 26]]-наас). [[Японы Либерал Ардчилсан Нам|Либерал Ардчилсан Намд]] харьяалагдах, [[Японы парламент|Японы парламентын төлөөлөгчдийн танхимын]] гишүүн. Либерал Ардчилсан Намын 21 дэх дарга.
 
==Товч намтар==
Мөр 6:
 
Их сургууль төгссөнийхөө дараа "Кообэ Сэймоо" компанид орсон бөгөөд дараа нь Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга байгаад, улс төрд орон парламентын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж байгаад ерөнхий сайд болсон.
 
Ерөнхий сайд болоод жил орчим ажиллахдаа тэргүүлсэн танхимын нь гишүүд нь мөнгө төгрөгний асуудалтай хутгалдсан, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн зэргээсээ болж огцорч, сөрөг хүчний зүгээс сайд нарыг томилсон хүнийхээ хувьд хариуцлага хүлээх ёстой хэмээн шүүмжлүүлж байсан. Либерал Ардчилсан Нам удаан хугацаанд засгийн эрхийг барьснаас болоод Тэтгэвэрийн сангийн хөрөнгө буруу гараар орсон нь түүнийг засаг тэргүүлж байх үед илэрсэн нь нэрмээс болж, 2007 оны зун явагдсан парламентийн дээд танхимын сонгуульд ялагдал хүлээн, анх удаа цөөнх болов. Хэдийгээр доод танхимд Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй олонх хэдий ч иймэрхүү томоохон ялагдал хүлээсэн үед намын дарга хариуцлага хүлээж, албан тушаалаа өгдөг жишгийг тэр дагасангүй, ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байв.
 
Гэвч 2007 оны 9 сарын 12-нд ЛАН-ын дарга болон ерөнхий сайдын суудлаа тавьж өгөхөө мэдэгдсэн нь гэнэтийн явдал байлаа. Хэдхэн хоногийн өмнө парламентийн чуулганы нээлтэд оролцож, эрч хүчээр дүүрэн илтгэл тавьж байсан хүн гэнэт огцрохоо мэдэгдсэн явдлыг цагаа олоогүй, хариуцлагагүй явдал гэх үзэл Японы улс төрд олон сонсогдож байлаа. Гэхдээ тэрээр биеийн байдлын улмаас тэрхүү шийдвэрээ гаргасан нь хожим тодорхой болж, ажлаа хүлээлгэж өгмөгцөө биеэ эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн байна.
 
Төрөл саднуудын нь дунд алдартай улстөрчид олон бий. Эхийн талын өвөө нь ерөнхий сайд агсан [[Киши Шинсүкэ]], эцгийн нь авга ах, ерөнхий сайд агсан [[Сатоо Эйсакү]], эцэг нь Гадаад хэргийн сайд агсан [[Абэ Шинтароо]], дүү нь парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн [[Киши Нобүо]] зэрэг болно.
Line 20 ⟶ 24:
*[http://tokyo.s-abe.or.jp/ Албан ёсны сайт]
 
{{өмнөх дараах|[[Японы ерөнхий сайд]]| 2006 - 2007|[[Коизүми Жүн-Ичироо]]|[[Фүкүда одоо хашиж буйЯсүо]]}}
 
[[Category:Японы ерөнхий сайдууд|Абэ Шинзоо]]