Тим Данкан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 37:
 
== Бага нас ==
Тимоти Теодор Данкан нь [[Мексикийн тэнгисбулан]] ба [[Номхон далай]]н дунд орших жижигхэн арал Сейнт Кроикст [[өрлөгчин]] Виллиам, [[эх баригч]] Лоне хоёрын 3 дахь хүүхэд нь болж мэндэлжээ. Арал дээрх олон хүүхдүүдээс магадгүй Данкан хамгийн их амжилтад хүрсэн хүүхдүүдийн нэг байх. Тим багын өсгөлүүн том биетэй хүүхэд байсан ба ангийнхнаасаа үргэлж толгой илүүтэй өндөр байдаг байв. Тэрээр 8-н настайдаа анги дэвшсэн ба хожим [[коллеж]]ид орохдоо үеийхнээсээ нэг насаар дүү байлаа.
 
Тэрээр өөрийн эгч нар болох Шерил, Трисиа нарын адил эрүүл чийрэг өсгөлүүн бадриун биетэй байв. Сейнт Кроикс арал нь [[сагсан бөмбөг]]чдийг биш харин [[усанд сэлэгч]]дийг төрүүлэн гаргадаг газар юм. Түүний эгч Трисиа нь мөн энэ замналын дагуу мэргэжлийн усанд сэлэгч болсон ба 100 метр , 200 метрийн араар сэлэх төрөлд дэлхийд чансаагаараа дээгүүр бичигдэж [[1988]] оны [[Сөүлийн олимп]]од хүртэл оролцоод амжсан нэгэн аж. Трисиа өөрийнхөө дүү Тимийг өөрөөс нь ч давсан амжилт үзүүлэх усанд сэлэгч болно гэдэгт итгэдэг байлaa.