Биологийн ангилал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "right|150px Биологчид амьд биесийг удам төрлийн ижилтөстэй болон ялг..."
(Өөрчлөлт алга)

07:43, 13 Зургаадугаар сар 2012-ий байдлаарх засвар


Биологчид амьд биесийг удам төрлийн ижилтөстэй болон ялгаатай байдалд тулгуурлан бүлэглэн хуваах зорилго бүхий биологийн шинжлэх ухааны ухагдахууныг биологийн ангилал гэдэг.

Стандарт ангилал түүний үндэсийг Kарл линней тавьжээ. Тэрээр зүйлүүдийг төстэй физик шинж чанараар нь бүлэглэж хуваажээ. Мөн тэр анх удаа ургамал, амьтаны зүйл тус бүрт хос нэршилийг анх нэвтрүүлжээ. Хос нэршил нь төрлийн нэрийн араас тухайн зүйл амьтаныг тодорхойлох нэрийг залган нэрлэх зарчим. Homo sapiens гэдэг нь хүний биологийн зүйлийн нэр бөгөөд Хомо төрлийн Хомо сапенс зүйл буюу ухаант хүн, орчин үеийн хүн гэж ойлгоно. Homo neanderthalesis гэвэл мөн л Хомо төрлийн Хомо нейндартал буюу бидний хэлж заншиснаар Нейндарталь хүн. Төрөл зүйлийн хос нэршилийг налуу үсгээр бичих ба шинжлэх ухааны өгүүлэл аливаа амьтаны нэрийг заавал латин нэрийг эхлэн дурьдаж цаашид өөр амьтантай хольж ойлгохоос сэргийлдэг.

Энгэж бүлэглэн хуваахдаа нийтлэг нэг өвгөөс үүсэлтэй хамаах Дарвины зарчимтай нийцүүлэн засварласаар ирсэн. Молекул эволюцын судалгаа нь ДНХ-ийн дараалалд хийсэн шинжилгээнд үндэслэн ангилал зүйд олон шинэ засваруудыг оруулж байгаа бөгөөд цаашид ч засвар орох төлөв ажиглагдаж байна. Биологийн ангилал бол ангилалзүйн салбар ухааны бүтээгдэхүүн юм.

Нэг бүлэгт багтаж байгаа амьд биетийн хоорондох төстэй байдалыг дур зоргоор шийдвэрлэхгүй харин нарийн тогтосон аргачилал мэдээлэлд тулгуурлан тогтооно. Ижил шинж чанар нь хамгийн ойрын нийлэг нэг өвгөөс уламжилсан байх ёстой. Иймээс биологийн ангилалд хэрэглэгдах чухал шинж чанар бол хомолог шинжүүдтэй байх юм. Хомолог шинж гэдэг нэг өвгөөс гаралтай ижил төстэй шинжийг илэрхийлнэ.[1] Хомог ижил төст чанар нь аналог ижил төст чанараас ялгаатай. Шувуу болон сарьсан багваахай хоёул нисэх чадвартай боловч тэдгээрийг нэгтгэн нэг ангилалд оруулдаггүй. Учир нь тэд энэ чанарыг нэгдмэл нэг өвгөөс өвлөж аваагүй. Шувуу үүсэн бий болохдоо хэвлээр явагч нисдэггүй өвгөөс үүссэн бол Сарьсан багваахай сүүгээр бойжигч өвгөөс үүсчээ.

Харин сарьсан багваахай, халим хоёрын хоорондох олон ялгааг үл харгалзан зөвхөн үр төлөө сүүгээр бойжуулдаг шинжид үндэслэн тэдгээрийг сүүгээр бойжигчидод хамааруулдаг. Учир нь тэд нийтлэг нэг өвгөөс гаралтай юм.

Хүмүүс зүйлүүдэд нэр оноож нэрлэж эхлэх үед Латин хэл дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг хэл байжээ. Иймээс бүх зүйлүүд өнөөг хүртэл латин нэртэй. Эрдэмтэд өөрсдийн олсон шинэ зүйлийн албан ёсны тодохойлолтыг бичихдээ Латин хэлийг хэрэглэдэг байв. Нэг жилийн өмнөөс амьтан судлаачид амьтадын тодорхойлолтыг хийхдээ Латин хэлийг ашиглахын оронд англи хэлийг хэрэглэх болжээ. 2012 оны Нэгдүгээр сарын нэгнээс эхлэн олон улсын ургамал судлалын конгресс шинэ ургамалыг тодорхойлохдоо англи хэлийг хэрэглэхээр шийдвэрлэжээ.[2]

Нэрүүдийн төгөсгөл

Төрөлөөс дээших ангилалууд үндсэн төрлийнхөө нэрэнд үндэслэсэн стандарт төгөсгөлтэй. Тэдгээр төгөсгөлүүдийг аль аймагт хамаарч багаагаас нь хамааран төгөсгөл тавина. Зарим тохиолдолд хүрээ ангиас хамааруулж төгөсгөл тавьдаг. Доорхи хүснэгтээс харна уу.


Зэрэглэл Ургамал Хөх ногоон замаг Мөөг Амьтан
Хүрээ/Phylum -phyta -mycota
Дэд хүрээ/Subphylum -phytina -mycotina
Анги -opsida -phyceae -mycetes
Дэд анги -idae -phycidae -mycetidae
Дээд баг -anae
Баг -ales
Дэдбаг -ineae
Доодбаг -aria
Дээд овог -acea -oidea
Овог -aceae -idae
Дэдовог -oideae -inae
Доодовог/Infrafamily -eae -ini
Язгуур -inae -ina

Кладизм буюу удмын салаа үүсгэх

Биологийн ангилалтай холбоотой өөр нэг чухал аргачилал бол удам төрлийн салааг зураглах юм. Энэ аргачилал Эволюцийн мадыг салбарлуулахад үндсэлдэг. Үүнд ангилалын салаа мөчрийг шийдвэрлэдэг шинж чанаруудыг хэрэглэдэг.

Хаамааралтай хуудасууд

Лавлах

  1. Mayr, Ernst; Bock, W.J. (2002). "Classifications and other ordering systems". J. Zool. Syst. Evol. Research. 40 (4): 169–94. doi:10.1046/j.1439-0469.2002.00211.x. {{cite journal}}: Invalid |ref=harv (help); Unknown parameter |lastauthoramp= ignored (|name-list-style= suggested) (help)
  2. Higgins, Adrian (January 19, 2012). "Veni, vidi, vici – and now history". Washington Post. p. A1. {{cite web}}: Missing or empty |url= (help)