Органик хөдөө аж ахуй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.3) (робот Өөрчилж байна: fa:کشاورزی آلی
Органик хөдөө аж ахуй
Мөр 1:
{{Хөдөө аж ахуй}}
'''Органик хөдөө аж ахуй''' нь сэлгэн тариалалт, амьтан, ургамлын гаралтай бордоо хэрэглэх, биологийн аргаар хортонтой тэмцэх зэрэг аргуудад түшиглэн хөдөө аж ахуй эрхлэх нэгэн хэлбэр юм. Органик ХАА нь бордоо, пестицид хэрэглэдэг боловч наноматериал, генийн өөрчлөлттэй организм болон үйлдвэрийн аргаар гарган авсан гормон гэх мэт өсөлтийг дэмжигч бодис, хүнсний нэмэлтүүд, антибиотик, нийлэг бордоо, пестицид (гербицид, фунгицид, инсектицид) зэргийн хэрэглээг хязгаарлах юмуу хориглоно.
Олон Улсын Органик ХАА Хөдөлгөөнүүдийн Холбоо (IFOAM) нь органик ХАА-н чиглэлээр судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага, холбоодуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага бөгөөд тэдний гаргасан үндсэнсуурь стандартад дэлхийн ихэнх улс орны энэ чиглэлийн хууль, дүрэмүүд суурилсан байдаг. IFOAM-ын гаргасан тодорхойлолтоор органик ХАА нь:
::'Органик ХАА нь хүн, хүрээлэн буй орчин, хөрсийг эрүүл байлгахад чиглэсэн үйлдвэрлэлийн тогтолцоо юм. Сөрөг нөлөөтэй нэмэлт бодисууд хэрэглэхээс илүүтэй орон нутгийн нөхцөлд биологийн олон янз байдал, эргэлт, экологийн процессэд тулгуурлана. Органик ХАА нь үйлдвэрлэлд оролцогчдын амьдралын чанар, шударга харилцааг дэмжсэн, хүрээлэн буй орчинд ашиг тустай шинжлэх ухааны ололт, ашигтай шинэ загвар, уламжлалт аргуудыг хослуулна...'