Апостол Павел: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 1:
'''Апостол Павел''' бол эртний Христ итгэлийн ([[Христийн шашин]]-ыг үз) түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг бөгөөд тэрээр ойролцоогоор МЭ 5-67 оны үед амьдарч байсан. [[Шинэ Гэрээ]]ний нэлээд хэсгийг апостол Павел бичсэн ажээ.
== Нэр ==
Түүний нэр нь [[еврей хэл]] хэлээрээр שָׁאוּל, (галиглавал Шаул, "гуйсан, асуусан, залбирсан" гэсэн утгатай үг) бөгөөд энэ нэрний [[грек]]жсэн хэлбэр нь Σαούλ (Саул), Σαῦλος (Саулос) юм. Мөн түүний өөр нэр нь грекээр Παῦλος (Паулос), [[латин]]аар Paulus (Павлус). Монгол хэл уруу хөрвүүлсэн Библийн хэд хэдэн орчуулгад түүний нэрийг [[Паул]], [[Пууль]], [[Павлус]] гэх зэргээр янз бүрээр галиглан буулгасан байдаг.
 
== Апостол гэдэг нэрийн тухай ==
'''Апостол''' гэдэг үг нь сонгодог [[грек хэлний]] "илгээгдсэн нэгэн" гэх утгатай ἀπόστολος (апостолос) гэдэг үгнээс үүссэн юм. Ерөнхийдөө бол "төлөөлөгч, элч" гэсэн утгатай үг. Харин [[Библи]]ийн [[Шинэ Гэрээ]]н дээрх энэхүү хэллэг нь онцгой эрх, үүрэг хүлээн авч Бурханаар томилогдсон хүмүүсийг нэрлэх нэг ёсны цол маягийн утгатай бөгөөд ер нь бол [[Есүс]] [[Христ]]ийн [[арван хоёр дагалдагчийг]] апостол гэж нэрлэдэг. Түүнээс гадна мөн Павелыг үргэлж апостол гэж нэрлэдэг. Учир нь түүний хийж байсан ажил үүргийг Бурханы өгсөн үүрэг хариуцлага гэж үздэг. Павел өөрөө ч энэ талаар хэлж байсан. Түүний хэлсэн үгсээс иш татвал: