Апостол Павел: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 3:
Түүний нэр нь [[еврей]] хэлээр שָׁאוּל, (галиглавал Шаул, "гуйсан, асуусан, залбирсан" гэсэн утгатай үг) бөгөөд энэ нэрний [[грек]]жсэн хэлбэр нь Σαούλ (Саул), Σαῦλος (Саулос) юм. Мөн түүний өөр нэр нь грекээр Παῦλος (Паулос), [[латин]]аар Paulus (Павлус). Монгол хэл уруу хөрвүүлсэн Библийн хэд хэдэн орчуулгад түүний нэрийг [[Паул]], [[Пууль]], [[Павлус]] гэх зэргээр янз бүрээр галиглан буулгасан байдаг.
== Апостол гэдэг нэрийн тухай ==
'''Апостол''' гэдэг үг нь сонгодог [[грек хэлний]] "илгээгдсэн нэгэн" гэх утгатай ἀπόστολος (апостолос) гэдэг үгнээс үүссэн юм. Ерөнхийдөө бол "төлөөлөгч, элч" гэсэн утгатай үг. Харин [[Библи]]ийн [[Шинэ Гэрээ]]н дээрх энэхүү хэллэг нь онцгой эрх, үүрэг хүлээн авч Бурханаар томилогдсон хүмүүсийг нэрлэх нэг ёсны цол маягийн утгатай бөгөөд ер нь бол [[Есүс]] [[Христ]]ийн [[арван хоёр дагалдагчийг]] апостол гэж нэрлэдэг. ХаринТүүнээс гадна мөн Павелыг үргэлж апостол гэж нэрлэдэг. Учир нь түүний хийж байсан ажил үүргийг Бурханы өгсөн үүрэг хариуцлага гэж үздэг. Павел өөрөө ч энэ талаар хэлж байсан. Түүний хэлсэн үгсээс иш татвал:
"[[Христ]] [[Есүс]]ийн боол [[Паул]] би элч (апостол) болохоор дуудагдаж, Бурханы [[сайн мэдээ]]ний төлөө тусгаарлагдсан ([[Шинэ Гэрээ]] [[Ром ном]] 1:1)".
"Бурханы хүслээр [[Христ]] [[Есүс]]ийн элч (апостол) байхаар дуудагдсан [[Паул]] би... ([[Шинэ Гэрээ]] [[1Коринт ном]] 1:1)".