Органик хөдөө аж ахуй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: sk:Ekologické poľnohospodárstvo
No edit summary
Мөр 1:
{{Хөдөө аж ахуй}}
'''Органик хөдөө аж ахуй''' нь сэлгэн тариалалт, амьтан, ургамлын гаралтай бордоо хэрэглэх, биологийн аргаар хортонтой тэмцэх зэрэг аргуудад түшиглэн хөдөө аж ахуй эрхлэх нэгэн хэлбэр юм. Органик ХАА нь бордоо, пестицид хэрэглэдэг боловч наноматериал, генийн өөрчлөлттэй организм болон үйлдвэрийн аргаар гарган авсан гормон гэх мэт өсөлтийг дэмжигч бодис, хүнсний нэмэлтүүд, антибиотик, нийлэг бордоо, пестицид (гербицид, фунгицид, инсектицид) зэргийн хэрэглээг хязгаарлах юмуу хориглоно.
'''Органик фермийн аж ахуй''' нь нийлэг [[бордоо]], [[пестицид]], [[фитогормон]], болон малын нэмэлт тэжээл зэрэг бодисуудыг хэрэглэдэггүй хөдөө аж ахуйн нэгэн хэлбэр юм.
Олон Улсын Органик ХАА Хөдөлгөөнүүдийн Холбоо [http://en.wikipedia.org/wiki/International_Federation_of_Organic_Agriculture_Movements /IFOAM/] нь органик ХАА н чиглэлээр судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага, холбоодуудыг нэгтгэсэн олон байгууллага бөгөөд тэдний гаргасан үндсэн стандартад дэлхийн ихэнх улс орны энэ чиглэлийн хууль, дүрэмүүд суурилсан байдаг. IFOAM ын гаргасан тодорхойлолтоор органик ХАА нь:
Газар тариалан, мал аж ахуй үйлдвэрлэл эрхлэхдээ химийн бодисийн хэрэглээг байгалийн гаралтай органик нэгдлүүдээр орлуулах хөрс боловсруулалт, хортон шавьж, хог ургамалтай биологийн аргаар тэмцэх, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн үйлдвэрлэлийн аль ч үед химийн нийлэг аргаар гаргаж авсан нэгдлүүдийг ашиглахгүй байх ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагааг Органик Хөдөө Аж Ахуй гэнэ.
::'Органик ХАА нь хүн, хүрээлэн буй орчин, хөрсийг эрүүл байлгахад чиглэсэн үйлдвэрлэлийн тогтолцоо юм. Сөрөг нөлөөтэй нэмэлт бодисууд хэрэглэхээс илүүтэй орон нутгийн нөхцөлд биологийн олон янз байдал, эргэлт, экологийн процесэд тулгуурлана. Органик ХАА нь үйлдвэрлэлд оролцогчдын амьдралын чанар, шударга харилцааг дэмжсэн, хүрээлэн буй орчинд ашиг тустай шинжлэх ухааны ололт, ашигтай шинэ загвар, уламжлалт аргуудыг хослуулна...'
:::::[http://en.wikipedia.org/wiki/International_Federation_of_Organic_Agriculture_Movements —International Federation of Organic Agriculture Movements]
1990 оноос органик бүтээгдэхүүний зах зээл өсөж эхэлсэн бөгөөд Органик Судалгаа (www.organicmonitor.com) -ны төвөөс гаргасан судалгаагаар 2009 оны байдлаар $55 тэр бумд хүрээд байгаа юм. Дэлхийн нийт газар тариалангийн зориулалттай талбайн 0,9 хувь нь органик аргаар зохион байгуулагдсан бөгөөд энэ нь ойролцоогоор 37,000,000 га-д болж байгаа юм (2009) (see Willer/Kilcher 2011).
 
 
{{Stub}}