Цахилгаан мотор: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 6:
 
Цахилгаан хөдөлгүүрийн энгийн тодорхойлолт бол – цахилгаан энергийг механик энергид хувиргадаг төхөөрөмж юм. Эртний хөдөлгүүр нь одоогийн бидний төсөөлдөг хөдөлгүүртэй ижил биш байсан бөгөөд загас барьдаг тоглоомтой төстэй байна.
1800-гаад оны эхээр цахилгаан соронзон индукцийн үзэгдлийг судалж эхэлсэн бөгөөд 1820 онд Данийн физикч Ханс Христиан Эрстед Францын физикч, математикч Андре Мари Ампертай хамтран цахилгаан гүйдэл нь соронзон орон бий болгодог гэдгийг нээсэн байна (х.166-ийг үз). Дамжуулагчийн шулуун хэсгээр гүйдэл гүйхэд соронзон орон нь дугираг байдалтай буюу гарт угласан ханцуй шиг байна.
 
 
Соронзонгийн орчимд хөдлөх
Эдгээр үр дүнгийн талаарх мэдээлэл Лондон дахь Английн судлаач Майкл Фарадейн анхаарлыг татаж улмаар тэрээр энэ үзэгдлийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар гайхаж байжээ. 1821 онд тэрээр гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд байгаа соронзон орон хөдөлгөөн үүсгэж чадах эсэхийг үзэх зорилгоор төхөөрөмж бүтээжээ.
Фарадей мөнгөн ус бүхий аяганд дүрэгдэн дүүжлэгдсэн бөгөөд чөлөөтэй хөдлөх металл утаснаас тогтох төхөөрөмж бүтээсэн байна. (Энэ туршилтын хортой мөнгөн усыг давстай усаар сольж туршилтыг давтан хийж болно).Тогтмол соронзонг аяганд босоогоор байрлуулна. Хэлхээ мөнгөн усны тусламжтай битүүрэх бөгөөд гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэх соронзон орон нь тогтмол соронзонгийн үүсгэх оронтой харилцан үйлчилнэ. Энэ харилцан үйлчлэлийн улмаас дүрэгдсэн дамжуулагч утас соронзонг тойрон эргэн анхны цахилгаан хөдөлгүүрийг бий болгожээ.