Автомашин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 202.55.183.142 (яриа)-н хийсэн засваруудыг EmausBot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 4:
 
Өнөөдөр олон арван автомашины фирмүүд автомашины зах зээл дээр хүчтэй өрсөлдөж байна. Өнөөдөр цахилгаан хөдөлгүүртэй болон холимог хөдөлгүүртэй автомашинуудыг амжилттай үйлдвэрлэхийн төлөө үйлдвэрлэгчид хүчтэй судалгаа шинжилгээ хийж шаргуу ажиллаж байна.
 
Moto.mn
Бүгд машиныг мэднэ гэж та бодож байна уу? Барагцаагаар мэдэх боловч шинжлэх ухааны үндэстэй, ажил хэрэгч тайлбарыг өгч чадах хүн яг үнэндээ ховор л доо. Тэгэхээр машин гэж дараах зүйлийг хэлдэг байна.
 
Автомашин бол өөрөө өөрийгөө хөдөлгөж чадах тээврийн хэрэгсэл бөгөөд ихэнхдээ л тусгайлан зассан замаар явдаг. Гэхдээ засаагүй замаар ч явж чадна. 20-р зууны үед хүчтэй хөгжиж ирсэн бөгөөд Америк болон Европод анхны хөгжил нь явагдсан. Анхлан хүн төрөлхтөн тохь тухтай сүйх тэргээр зорчдог байсан бол өнөөдөр ганган машин хөлөглөх болсон шүү дээ.
 
Өнөөдрийн үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн гол нь эдийн засгийн хэмнэлтийг чухалчилдаг болжээ. Дээхнэ үед аль болох хүчирхэг машин үйлдвэрлэхийг хичээдэг байсан бол өнөөдөр байдал өөр болсон. Хэдийгээр машин орчин үеийн чухал хэрэгсэл мөн боловч агаарын бохирдол, хотын түгжрэл, дуу чимээ, осол аваар гэх мэт олон үзүүлэлтээр хүн төрөлхтний хөгжилд саад болсоор л байгаа. Ер нь бол автомашины осол аваараар нас барагсдын тоо дэлхийн ихэнх оронд бусад төрлийн үхлээс илүү гарсаар л байна. Өөрөөр хэлбэл үхлийн Номер 1 шалтгаан болдог гэсэн үг л дээ.
 
Автомашинууд нь хоорондоо хэмжээ, загвар, хаалганы тоо, хэрэглээний төрөл зэрэг зүйлсээрээ ялгагддаг. Ерөнхийдөө хамгийн нийтлэг машиныг бид машин, тэрэг, моторт машин гэх зэргээр нэрлэдэг бөгөөд 4-н дугуйтай, 6 хүртэл хүнийг зэрэг тээвэрлэх чадалтай байдаг. Илүү том машиныг бид Микро, Автобус, Ачааны машин зэргээр нэрлэдэг бөгөөд олон хүн эсвэл том ачаа тээвэрлэх чадалтай. МиниВан гэдэг машин нь 6-аас олон хүнийг буюу 8 болон түүнээс дээш зорчигчийг тээвэрлэж чадна. Түүнээс гадна Спорт хандлагатай машинууд байдаг бөгөөд залуусын гол сонирхдог төрөл юм.
 
2001 оны байдлаар 35 оронд 39.5 сая машиныг үйлдвэрлэсэн байдаг. Эндээс 7.3 саяыг нь нөгөө америкууд маань бүтээжээ.
 
Машины гол эд анги бол Мотор юм. Мотор бол баргийн хүн ойлгохооргүй нарийн бүтэцтэй. Жишээ нь гол тэжээл болсон шатахуун гэхэд л хэд хэдэн янз байдаг шүү дээ. Тэгвэл түүнээс хамаараад хөргөх систем, тослох систем бүгд өөр болно. Ижилхэн түлштэй мөртлөө бүх юм нь өөр моторууд ч зөндөө. Моторын гол үүрэг бол механик хүч үүсгэж түүнийгээ машины дугуй руу шилжүүлэх явдал юм. Энэ хооронд Transmission буюу Арааны систем хэрэгтэй. Бид Хроп гэж ярьдаг даа. Хропын систем нь бараг машин болгон дээр өөр өөр байдаг гээч. Машин ямар ч тохиолдолд янз бүрийн гадаргуу дээр явах тул доргионыг намсгагч систем хэрэгтэй. Та бид амортизатор гэдгээр нь сайн мэднэ дээ. Гэвч үүнээс гадна нум, пүрш гэх мэт олон эд анги бий. Энэхүү намсгагч систем нь таны тохь тухыг хангахаас гадна машинд байгаа олон мянган эд ангийг доргих, эвдрэхээс хамгаалдаг тун чухал систем билээ.
 
Үүнээс гадна дугуйны систем гэж бий. Дугуй бол өөрийн бэхлэгдсэн тэнхлэгээ тойрч эргэх бөгөөд ингэснээр машин маань бүхэлдээ урагшаа эсвэл хойшоо хөдлөх боломжтой болдог. Тэгэхээр хөдөлгөхөөс гадна зогсоох систем хэрэгтэй. Үүнийг тормозны систем гэдгээр нь бид сайн мэднэ. Тормоз муу бол хотын нягт хөдөлгөөн дотор хэдхэн метрийн ч хөдөлгөөн хийх аргагүй гэдгийг балчир хүүхэд ч ойлгож байгаа биз ээ.
 
Мэдээж жолоодлогын систем бас яригдана. Энэ бол жолооны хүрднээс эхлээд маш олон жижиг эд ангиудыг агуулсан бас л нүсэр систем билээ. Үүнээс гадна цахилгааны систем гэж чухал хэсэг бий. Моторыг асаах, бусад бүх системийг хянах, удирдахад тусална. Цахилгааны систем доголдолтой бол ядаж л өвлийн хүйтэнд машинаа асааж чадахгүй болдог шүү дээ. Ингээд сүүлд нь нэмэлт төрөл бүрийн дэд системүүд яригдана. Жишээ нь аудио, цан арилгагч, паар гээд л маш олон зүйлийг нэмж дурдаж болох юм. Сүүлийн жилүүдэд аюулгүйн дэр, суудлын бүс, хүйтэн агаараар үлээгч, ABS тоормозны систем зэргийг стандарт системүүдэд тооцох болсон. Өөрөөр хэлбэл бүх машинд байх ёстой гэсэн үг л дээ. Та бусад нарийн схемүүдийг зургаас хараарай.
 
 
==External links==
{{Commons}}
* [http://www.moto.mn/ Moto.mn - Машин ба Монголчууд] {{en}}
 
{{stub}}