Франц Фердинанд (хамтлаг): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 146:
 
* Hallam Foe кинонын дууг Franz Ferdinand хамтлагийнхан тоглосон юм. Энэ кино нь 2007 оны Берлиний кино наадмаас Шилдэг киноны шагнал авсан бөгөөд мөн Шилдэг хөгжим шагналыг авсан байна.
 
==Хамтарч ажилласан уран бүтээлчид==
* Franz Ferdinand хамтлагийнхан LCD Soundsystem хамтлагийн All My Friends дуун дээр хамтарсан байна. Тэд мөн Air хамтлагийн Sexy Boy, Beatles-ийн It Won't Be Long дуун дээр хамтарч ажиллажээ.
Түүнчлэн BBC-ийн нэгдүгээр радиогийн 40 жилийн ойн CD дээр ажиллажээ.
 
* Franz Ferdinand хамталгийнхан Daft Punk, Hot Chip, Justice, Erol Alkan зэрэг хамтлагийн дуунуудын ремикс дээр ажиллажээ.
 
* Franz Ferdinand хамтлагийнхан The Fire Engines хамтлагтай дуугаан солилцож Get Up and Use Me дууг нь авч бичүүлсэн бол, the Fire Engines хамтлагийнхан Jacqueline дууг нь өөрсдийнхөөрөө бичүүлжээ.
 
* Алекс Капронос 2006 оны 11, 12 сард The Cribs хамтлагийн гурав дахь цомгийг продюсерлэжээ.
 
* Хамтлагийнхан Францын алдарт дуучин эмэгтэй Jane Birkin -тай хамтарч the Gainsbourg хамтлагийн "Sorry Angel" дууг бичүүлжээ.
 
* 2005 оны эхээр нэр репчин Kanye West өөрийн дуртай хамтлаг бол Franz Ferdinand гэсэн байна. Тэд 2005 оны MTV Europe Music Awards наадам дээр анх танилцаж хамтдаа сууцгааж хоорондоо туршлагаасаан хуваалцсан байна. Энэ уулзалтын дүнд шинэ санаа авсан West өөрийн "Diamonds from Sierra Leone" дуугаан зохиосон бол, Franz Ferdinand хамтлагийнхан маань You Could Have It So Much Better цомгийн борлуулалтаан West-ийн зөвлөгөөг ашиглаж хийжээ.
 
* Мөн л нэрт реппэр Snoop Dogg тэднийг өөрийн дуртай хамтлаг гээд тэдэнтэй цаашид хамтарч ажиллах сонирхолтой гэж хэлсэн бөгөөд харамсалтай нь нэрийг нь сайн тогтоож чадаагүй бололтой. Тэр хэлэхдээ:
 
"Би энэ цомгийн ажилдаа Европийн олон хамтлагуудтай хамтарч ажиллах бодолтой байна" гээд цааш нь "Би тэр "Take Me Out" дууг дуулсан хамтлагтай хамтарч ажилмаар байна" гэсэн байдаг.
 
Үүнд нь Алекс тоглоом шоглоомоор хариулахдаа "'''Drop It Like It's Hot''' гэж дуулдаг
дуучин бидэнтэй хамтрахийг хүссэн... Энэ гайхалтай хэрэг. Надад тэр дуу надад маш их таалагдсан стиль нь ч тэр" гэжээ.
 
* Andy Knowles Franz Ferdinand хамтлагийн туслах даралтат хөгжимчин болоод хоёр дахь бөмбөрчнөөр ажилладаг. Хэдийгээр цомогт орсон дуунуудад хөгжимдөөгүй боловч The Fallen / L. Wells зэрэг нэмэлт CD дээрх дуунууд дээр ажиллажээ. Walk Away клипт тоглосноор нь түүнийг харж болно.
 
* 2006 оны Reading Festival дээр хамтлагийнхан 'Outsiders' дуугаан тоглож байхад сүүл хэсэгт нь маш олон бөмбөрчин гарч ирж хамт тоглодог. Энд Holland show хамтлагийн бөмбөрчин Jools, The Kills хамтлагийн бөмбөрчин Jamie Hince, The Cribs хамтлагийн бөмбөрчин Ross Jarman мөн Kieran Hebden нар гарч ирж бөмбөрийн шоу үзүүлдэг юм байна. Энэ дууны хэсэг нь ''UK Festival Awards'' наадмаас тэдэнд Хамгийн мартагдашгүй мөч гэсэн шагналыг авчирчээ (олон алдартай хамтлагуудыг авчирч Outsiders дуугаан тоглосон учир)
 
* 2005 оны Grammies шагнал гардуулах ёслол дээр хамтлагийнхан Take Me Out дуугаан дуулсан байдаг. Энэ наадам дээр тэднээс гадна Los Lonely Boys, Maroon 5, Black Eyed Peas, Gwen Stefani зэрэг хамтлаг дуучид урилгаар ирж ая дуугаан өргөжээ.
 
* Хамтлагийнхан 2005 оны 12 сард Gorillaz хамтлагийнхантай хамт ярилцлага өгч Observer Music Monthly наадмын талаар ярилцжээ.
 
* Хамтлагийнхан мөн Sparks хамтлагийн цомог дээр хамтарч ажилласан байна.