Шинжаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 28:
[[Түрэгийн эзэнт гүрэн|Түрэгийн хаант улс]]ийн хожуу үеийн хаант улс сэргэн мандсанаар [[Тан улс|Тан]] гүрний баруун жигүүрийг тас цохисон билээ.
 
Манай эриний ҮII зуунд Уйгурын 9 овог аймаг нэгдэж, Түрэгийн хожуу хаант улсыг баруун зүгт шахаад 745 онд төрт[[Уйгурын улсаахаант улс]]ыг байгуулжээ. Монголын тал нутаг дахь бусад гүрнүүдийг бодвол Уйгурууд гайхалтай номхон, соёлыг шүтэгч, суурин амьдрах эрмэлзэлтэй үндэстэн байсан юм. Хэрлэн барс хотын туурь, монголын нутаг дахь Уйгурын үеийн соёлын олдворууд нь үүнийг батална. Хянганаас Каспийн тэнгис хүрсэн нүүдэлчийн хоёр дахь гүрэн Түрэгийн омгорхлын дараа нүүдэлчид эрч хүчээ шавхсан мэт байлаа. Энэ соёлжингуй байдал нь Уйгуруудад урт бөгөөд зовиуртай амьдрал авчирчээ. Гэтэл бусад нүүдэлчид цахилгаан цахих мэт гялбаад мөхөж байв. IX зууны үес Уйгур улс байгалийн гамшиг, дотоодын зөрчилдөөн, бусад нүүдэлчин овог аймгийн бослогоос уруудан доройтсон юм. 840 онд Уйгурыг Енисейн Хиргисүүд довтолж хөөжээ. Уламжлал ёсоор баруун зүгт нүүх учиртай байлаа, гэвч Хиргисүүд баруунаас довтолсон тул Уйгурын ихэнх баруун өмнөд зүг рүү дүрвэсэн байна. Төрөлх нутгаасаа дайжсан Уйгаруудад тэнгэр муу хувь оноожээ. Баруун урагш нүүснээр Уйгурууд Шинжааны баян бүрдүүдэд тархан олон зуун жил нуугдах тавилан оноожээ.
=== Исламын шашин дэлгэрсэн нь ===
Нүүдэллэн зугтсан Уйгурууд өнөөгийн Ганьсу мужийн нутагт Уйгурын Кянсу улсыг байгуулжээ. Харин баруун тийш нүүсэн цөөнх Уйгурууд нь Буддын Идикут улсыг байгуулжээ. Энэ улс урт настай байж, ойролцоогоор хагас мянган жил оршин тогтносон юм. Хожим Уйгурууд түрэгийн овог аймгуудтай хамтран Кашгарт нийслэлтэй Хараханид улсыг байгуулжээ.Ийнхүү IX зуунд эхлэн Уйгурын гурван улс байгуулагджээ.Тан гүрний үед ҮII зуунд гэнэт тэсрэн хүчирхэгжиж Персийг бутниргээд тэр эрчээрээ дорно зүгт зүтгэсэн [[Араб]]-[[Мамлюк]]ууд энд Хятадуудтай тулсан юм. Хятадын армийг Солонгос гаралтай Као Шичен командалж байжээ. Хоёр тал хүч тэнцэхэд хөндлөнгөөс ажиглаж байсан [[харлиг]]ууд /түрэг аймаг/ Арабуудыг дэмжсэнээр тэд ялж, Хотан, Яркенд хүртэл исламын шашин дэлгэрчээ, гэхдээ энэ шашин цааш нэвтэрсэнгүй, цагаан хэрэм даваад Хятадын үүдний пингээс хэтрээгүй юм.Ислам шашин Түрэгүүдийн дэмжлэгтэй Шинжаанд нэвтэрснээр Уйгурууд лалын шашинд оржээ.Хараханид улс лалын шашинтай төв азийн орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлж, Хорезм, мөн Хиргисүүдийн дараа Монгол нутагт хүчирхэгжээд өмнөх нүүдэлчдийн адил зарим нь Хятадын соёлыг шохоорхоод хятадчилагдаж, Ляо улсыг байгуулахад баруун зүгт нүүдэллэсэнээр үүссэн хар Кидантай өрсөлдөж байв. Харин Уйгурын Буддын Идикут улс [[Чингис хаан]]ы үед Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд сайн дураар оржээ. Үүний өмнөхөн Уйгурын Кянсуй улс нь XI зуунд Тангудад /Си Ся/ эзлэгдсэн байна.