Макро эдийн засаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 122.201.18.153 (яриа)-н хийсэн засваруудыг EmausBot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 1:
'''Макро эдийн засаг''' гэдэг нь үндэсний хэмжээний [[Эдийн засаг|эдийн засгийн]] үр дүн, ажил эрхлэлт, амьжиргааны өртөг зэргийг эдийн засгийн нэгдмэл зүйл болгон үзэж, түүнийг эдийн засгийн үүднээс судлахыг хэлнэ. Энэ эдийн засгийн судалгааны гол асуудал нь төр засгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа улс хоорондын харилцааны хооронд явагдаж байгаа эдийн засгийг судалдагаараа микро эдийн засгаас ялгарах гол онцлог болж өгдөг. макро эдийн засгийг энгийнээр тайлбарлах бол: Улс орны эдийн засаг, засгийн газрын үйл ажиллагаа түүний орлого зарлага, нийгэм соёл гээд өргөн хүрээний далайцтай судлагдахуунг хэлнэ. Өөрөөр хэлбэл микро эдийн засаг гэр пүүс хоорондын харилцааг судалж байсан бол энийг нэг хонь гэвэл макро эдийн засаг хонин сүргийг судалдагд оршино.
 
 
Эдийн засгийн өсөлт
Урт хугацаанд өөрөөр хэлбэл, бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд нэрлэсэн үндэсний нийт бүтээгдэхүүний бодит хэмжээг ямар замаар нэмэгдүүлэх боломжтой вэ? гэдэгт хариулт өгөх явдал эдийн засгийн өсөлтийн онолын нэг гол асуудал мөн юм. Энэ асуудлыг шийдвэрлэснээр нөөцийн хязгаарлагдмал байдлыг даван туулан, ингэснээр нийгмийн хэрэгцээг хангах, эдийн засгийн боломжийг өргөжүүлэх боломжийг олгодог учир практикийн ихээхэн ач холбогдолтой юм. Эдийн засгийн өсөлтийг тодорхой хугацаан дахь бодит үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт ба хүн амд ноогдох бодит үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт гэсэн хоёр аргаар хэмждэг. Эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлсийг гурван бүлэгт хувааж болно.
(1) нийлүүлэлтийн хүчин зүйлс (байгалийн нөөц, хөдөлмөрийн нөөц, үндсэн хөрөнгийн хэмжээ, технологи)
(2) эрэлтийн хүчин зүйлс (нийт зардлын төвшин)
(3) хуваарилалтын хүчин зүйлс (нөөцийг үр өгөөжтэй ашиглах).
Гэхдээ эдийн засгийн өсөлтийн асуудлыг авч үзэхдээ юуны өмнө нийлүүлэлтийн хүчин зүйлсийг авч үздэг. Ийм учраас эдийн засгийн өсөлтийг ихэвчлэн нийлүүлэлтийн муруйн баруун тийш чиглэсэн шилжилтээр тодорхойлдог. Эдийн засгийн өсөлтийг нийлүүлэлтийн хүчин зүйлстэй нь холбон авч үзвэл үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт нь нөөц баялагийг нэмэгдүүлэх, түүний ашиглалтын үр ашгийн дээшлэлтээр тодорхойлогддог гэсэн дүгнэлт хийж болно. Нөөц баялагийг нэмэгдүүлэх нийлүүлэлтийн өсөлтийн эрчимгүй хүчин зүйлсийг өргөн ашигласнаар хангагддаг бол түүний ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх нь эрчимтэй хүчин зүйлсийг өргөн ашиглахыг урьтал болгодог. Одоо үед хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлтийг тайлбарлахад эрчимтэй хүчин зүйлс, тухайлбал текникийн дэвшил, үйлдвэрлэлийн зохион байгуулалт ба удирдлага, ерөнхий болон мэргэжлийн боловсрол зэрэг нь тэргүүн зэргийн үүрэг гүйцэтгэж байна. Эдийн засгийн өсөлтөд бусад хүчин зүйлс ч бас нөлөөлнө. Тэдгээрээс зарим хүчин зүйлс /жишээлбэл: байгаль хамгаалтанд зарцуулсан их хэмжээний хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн үйл ажиллагааны бүтээлч эхлэлийг хэтэрхий бөөцийлж гаргасан зардал, нийгмийн хурц сөргөлдөөн гэх мэт/ нь эдийн засгийн өсөлтийг сааруулж байхад, нөгөө хэсэг хүчин зүйлс /жишээлбэл: соёлын болон улс төрийн таатай нөхцөл байдал/ нь түүнийг хурдасгаж болно. Эдийн засгийн өсөлт нь зөвхөн эерэг биш, бас сөрөг үр дагавартай байдаг болохоор эдийн засагчдийн хувьд энэ талаар нэгдсэн нэг үзэл баримтлал байдаггүй Эдийн засгийн өсөлтийн талыг баримтлагчдын дотор түүнийг урамшуулах болон зохицуулахад төрийн гүйцэтгэх үүргийн талаар өөр өөр бодолтой байдаг. Кейнсийн үзлийг баримтлагчид нь эдийн засгийн өсөлтийг юуны өмнө эрэлтийн хүчин зүйлстэй холбон үзэж улсын сангийн болон мөнгө зээлийн бодлогын тусламжтайгаар эхний удаад богино хугацаанд түүнийг төрөөс зохицуулж болно гэж баталдаг. Нийлүүлэлтийн эдийн засгийн онолыг баримтлагчид нь эдийн засгийн өсөлтийг юуны өмнө нийлүүлэлтйин хүчин зүйлстэй холбож, түүнийг сайтар боловсруулсан татварын системийн тусламжтайгаар урамшуулах ёстой гэж үздэг. Олонх эдийн засагчид нь эдийн засгийн өсөлт нь өсөлтийн хурдцыг түргэсгэх таатай нөхцөл, түлхэцийг бий болгосноор аж үйлдвэржилтийн тодорхой бодлого боловсруулахад төрийн оролцоо чухал гэж үздэг. Эдийн засгийн өсөлтийг зохицуулахад төрийн үүргийн талаар янз бүрийн үзэл байдаг учраас эдийн засагчид нь бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд капитал багтаамжийн түвшинд болон хадгалах хандлагад төрийн зохицуулалтын нөлөөлөх боломж ихээхэн хязгаарлагдмал гэдгийг ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг.
Хичээлийн зорилго
1. Эдийн засгийн өсөлтийн тухай ойлголт, түүнийг хэмжих аргуудыг мэдэх.
2. Эдийн засгийн өсөлтийн эрчимтэй болон эрчимгүй хүчин зүйлсийн хоорондын ялгааг ойлгож авах.
3. Эдийн засгийн өсөлтөнд нөлөө үзүүлдэг үндсэн хүчин зүйлүүдийг тодорхойлдох.
4. Орчин үеийн техникийн дэвшлийг тодорхойлох.
5. Эдийн засгийн өсөлтийн нэг хүчин зүйл болох хүний капиталд оруулах хөрөнгө оруулалтын шинж чанар, өсөн нэмэгдэж буй үүргүүдийг харуулах.
6. Техникийн дэвшлийн сөрөг үр дагварыг мэдэх.
7. Эдийн засгийн өсөлтийг зохицуулахад төрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох эдгээр болно.
Үндсэн нэр томьёо, ойлголт
а) Хүний капиталд оруулах хөрөнгө оруулалт
б) Шинэчлэл
в) Эдийн засгийн өсөлт
г) Эдийн засгийн эрчимгүй өсөлт
д) Эдийн засгийн эрчимтэй өсөлт
1. Ажилагсадын мэргэжил дээшлүүлэх болон ур чадварыг нь хөгжүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалт.
2. Үнэмлэхүй байдлаар илэрхийлэгдэх үндэсний нийт бүтээгдэхүүн буюу нэг хүн амд ногдох бодит хэмжээний өсөлт.
3. Эрчимтэй хүчин зүйлсийг ашиглахад үндэслэсэн эдийн засгийн өсөлт (нөөцийг илүү үр ашигтай ашиглах)
4. Шинэ технологыг анхлан арилжихад хэрэглэх.
5. Эрчимт бус хүчин зүйлсийн ашиглахад үндэслэсэн эдийн засгийн өсөлт (ашиглаж байгаа нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх)
 
== Мөн үзэх ==