Идэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 8:
 
==Газарзүй, амьтан ургамал==
Идэр сум нь 3,8 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, нутгийн 14,5%-ийг ой мод эзэлдэг. Дунджаар далайн түвшнээс 2000-300 0м3000м өндөр өргөгдсөн уулын болон ойт хээрийн бүсэд багтдаг.
 
Эх газрын эрс тэс уур амьсгалтай бөгөөд хамгийн дулаан нь +32°С хэм, хүйтэн нь -52°С хэм хүрдэг. Зун нь богино, өвөл нь урт. 6 болон 8-р сард гэнэтийн цочир хүйтрэл болох нь бий. Жилийн ихэнх хугацаанд баруун хойноосоо салхилдаг. Жилд дунджаар 216 мм тунадас буудгийн ихэнх нь 7, 8, 9-р сард унана.
 
Тус сум нь нутгийн өмнөд хэсгээрээ Хангай нуруу, түүний салбар [[Тарвагатайн нуруу]]ны өндөр уул нурууд, тэдгээрээс эх авсан Идэр, Тэгш, Туна, Жаргалант, Загастайн голын дагуу хөндий тал үргэлжилсэн үзэсгэлэнт сайхан нутагтай. Тус сумын Ямаат, Жаргалант, Туна, Идэр зэрэг голуудын эхэн хэсгийн нийт 164,5 мянган га газар Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газарт багтдаг.
Энэхүү нутаг нь уулын хүрэн, өндөр уулын намагт, ширэгт хөрс, нугын хээрийн бор хөрстэй юм. Ойд Сибирийн шинж голлодог. Хар мод, тоорой, бургас, далан, хайлаас, яргай, сухай, торлог, нохойн хошуу, харгана зэрэг модлог ургамал, вансэмбэрүү, арц, цээнэ, алтан гагнуур, ванлиг, согоон сум, лидэр, дэгд, юмдүжин, ажигцэрэн, мэхээр, сонгино, мангина, гоньд, цээнэ, тагш зэрэг эмийн ургамал, ботуул, борог, агь, ерхөг, хялгана, тарваган шийр зэрэг бэлчээрийн өвслөг ургамал, нэрс, үхрийн нүд, аньс, хад, улаалзгана, тошлой, гишүүнэ чонын хэл зэрэг жимс ургана.
Мөр 18:
Буга, хүдэр, аргаль, янгир, бор гөрөөс, шилүүс, гахай, чоно, үнэг, хярс, дорго, жирх, чандага, туулай, мануул, тарвага, зурам, үен, солонго, өмхий хүрэн, нохой зээх зэрэг хээрийн ан амьтан, хотон, хойлог, тас, бүргэд, сар, тогоруу, тоодог, ууль, цорхируул, өвөөлж, ятуу, хөхөө, хун, ангир, галуу, нугас зэрэг шувууд, тул, зэвэг, алгана, хайруус зэрэг загастай. Жонш, хувирмал хаш, оюу, зос, зэсийн хүдэр, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай.
 
Сэвжидбалбар уул, Бөхөн шарын нуруу зэрэг тахилгат уулс, Алаг ямаат, Гялгар, Зостын шомбон, Нураг, Овоот, Битүүт, Баруун, зүүн, дунд эхний уулс, Манхан, Мануустай, Нэрст хавтгай зэрэг уул толгод,Төмөртий, Цоорт, Загастай зэрэг уужим хөндий, Идэр, Ямаат, Жаргалант, Туна, Загастай, Цагаан гол, Халуун ус, Баруун жаргалант зэрэг гол, Цагаан, Ногоон, Ходоод, Ямаат, Товог, Дээд, доод Заваг, Таг, Үст, Гялгарын зэрэг нуур, мөн 200 гаруй булаг шанд, тоором, горхитой.
Сумын нутгийн хойд ба баруун зүүн зах хүртэлх зай нь 70-90км орчим байдаг. Хамгийн өндөр уул нь сумын өмнөд хилд байх Өлзийт өндөр уул 3535м, хамгийн нам газар нь Идэрийн голын хөндий 1868м.
Мөнхүү энэ нутаг нь Монгол улсын хамгийн том голуудын тоонд зүй ёсоор багтдаг [[Идэр гол]]ын эх нутаг учраас Идэр хэмээн нэрийдсэн байна. Газар тариалан эрхэлж болохуйц өвөрмөц сайхан тал нутаг ихтэй ба Загастайн даваа нь тус сумын нутагт байдаг.