"Чин улс"-ны өөр хувилбарууд

б (r2.7.2) (робот Өөрчилж байна: ar:مملكة تشينغ)
 
=== Уналт ===
Манж Чин улсын засаг төрөөс [[манж хэл]], соёлыг хадгалан авч үлдэх бодлого явуулж байсан авч нэгэнт хүрээлэн буй [[нанхиад]] угсаатны хэл, ёс, заншилд аажим аажмаар автсаар, [[19-р зуун]] болоход [[Манж|Манжийн]] хааны ордонд ч манжаар ярилцах нь ховор болжээ. Гэвч Чин улсыг мөхөх хүртэл [[манж]] бичгийн хэл зөвхөн тэдэнд захирагддаг байсан Монголын ноёд дээдсийн албан хэрэгт хэрэглэгдсээр байсан юмнь тун сонирхолтой агаад манж нар өөрсдөө ор тас умартсан байжээ.
Манж улсын сүүлийн хаан Хэвт Ёс хоёрхон настайдаа хаан эзэн өргөмжлөгдсөн боловч эх хатан төрийн хэргийг барьж байлаа.
[[20-р зуун|20-р зууны]] эхнээс [[Сунь Ят Сен]] мэтийн [[Хятад|Хятадын]] үндэсний үзэлтнүүд [[манж]] нарыг харийн булаан эзлэгчид гэдгийг нь тунхаглаж байв. Гэвч [[Хятадын хувьсгал]] ялж, [[бүгд найрамдах улс]] байгуулмагцаа манжуудыг хятадын бүрэлдэхүүнд оруулах эрх ашгийн үүднээс тэднийг харийн түрэмгийлэгчид хэмээн тунхаглахаа зогсоож, өөрсдийн нэг хэсэг мэтээр сурталдах болжээ.
Anonymous user