Алдархаан сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 14:
1920-иод оны сүүл үед монгол орон даяар ар араасаа дагалдан байгуулагдсан хамтралууд нь 1932 оны үе гэхэд засгийн газрын буруу бодлогын үр дүн хэмээгдэн тарж харин Алдархаан суманд тэрхүү хамтралын хамтралын суурин дээр 1933 онд “Борхын тариалангийн нэгдэл” хэмээх гол төлөв малын тэжээл, хүнсний ногоо, хадлангийн үйл ажиллагаа явуулдаг нэгдэл байгуулагдсан нь хожмоо БНМАУ-ын ууган нэгдэл “Партизан Чойбалсан” нэгдлийн эх үүсгэл болж өгсөн ажээ. Энэхүү нэгдлийг дагалдан 1934 онд мөн Борход Далхаа даргатай тариалангийн II нэгдэл, 1935 онд тариалангийн III нэгдэл, 1936 онд IX багт хадлангийн нэгдэл, 1937 онд III багт тариалангийн IV нэгдэл, 1938 онд мөн III багт тариалангийн V, VI нэгдэл тус тус байгуулагджээ. Гэхдээ эдгээр нэгдлүүд нь 1954-1992 оны үед оршин байсан нэгдэлтэй огт адилгүй зөвхөн малын тэжээл тариалан бэлтгэх, байгалийн хадлан авах, бага сага хүнсний ногоо тариалахаар л хязгаарлагдаж байснаас биш малаа нийгэмчлэн, хөдөлмөрөө нэгтгэсэн нь хараахан үгүй нутгийн ихэнх хүмүүс хувийн мал аж ахуй эрхэлэн ардын аж ахуйтны байдлаар оршин байсан юм. Дээр өгүүлсэн нэгдлүүд 1939 онд нэгдэн хадлан, тариалангийн үйл ажиллагаа голлон эрхэлэх “Хүрэлдий” хэмээх нэгдлийг байгуулсан байна. 1933 оны анхны нэгдэлээс 1939 онд нэгдэн “Хүрэлдий” хэмээх нэгдэл байгуулах хүртэл нэгдлийн өрхийн тоо гурваас 116 болтлоо өсөн, тариалсан газар нь 600-1000 га, авсан ургац нь 30-320, 505-1955 пүү, борной 2-5, гар хадуур 20-44, төмөр хүрз 15-53, гар тээрэм 1-2, хадсан газар 300-3708 га, хадсан өвс 2700-18515 пүү хүртэл тус тус нэмэгджээ. 1943 онд Борхын “Хүрэлдий” нэгдэл өрөгжин Хатанбаатар Магсаржавын нэрэмжит “Партизан” нэгдэл хэмээгдэх болж даргаар П.Бавууг сонгон тариалан, хадлангийн үйл ажиллагаагаа улам өрөгжүүлж эхэлсэн байна. Энэ үеэс хадлан, тариалангийн ажлын зэрэгцээ Улиастай хотод боовны тасаг, гуанз нээн ашиг орлого нэлээд арвин байсан тул, дараа жилээс хонин сүрэг, 1946 оноос адуун сүрэгтэй болж мал аж ахуйн ажил давхар эрхэлэх болжээ. 1948 онд Борход ахин нэг нэгдэл байгуулагдан “Улаан партизан” хэмээн нэрийдэн мөн тариалан, хадлан, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалт, бага сага мал аж ахуй эрхэлэх болсон байна. Эдгээр нэглүүд нь үйл ажиллагаа нь жигдэрсэн ашигтай ажиллаж байсан хэдий ч монгол орны үйлдвэрлэлийн гол цөм болох МАА-г хоршоолж хараахан амжаагүй байсан юм. 1954 оноос Монгол орон даяар ардын аж ахуйтныг хоршоолох үйл явц өрнөн өнөөгийн Алдархаан сумын нутагт (тэр үед Өгөөмөр гэж байсан) “Социализмын зам” нэгдлийг үүсгэн байгуулж мал аж ахуй эрхэлэн амьдарч байсан ардын аж ахуйтныг өөртөө нэгтгэн мал аж ахуй, тариалангийн ажил хавсран эрхэлэх болсон ажээ. Улмаар 1956 онд Жавхлант сумыг Алдархаан суманд нэгтгэсэн, мөн 1960 онд Өгөөмөр, Цогтжаргалант сумдыг татан буулган Алдархаан суманд нэгтгэсэн байна. Ингэснээр нэг сумын гурван нэгдлийг нэгтгэх шаардлага зүй ёсоор урган гарч, мөн онд мөн тэдгээр сумдын 601 өрх 1902 гишүүн, 2,1 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 1,5 сая төгрөгийн орлогтой “Улаан партизан” нэгдэл, 497 өрх, 1599 гишүүн, 1,4 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 1,2 сая төгрөгийн орлоготой “Социализмын зам” нэгдэл, 388 өрх, 575 гишүүн, 0,7 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 0,8 сая төгрөгийн орлоготой “Чойбалсангийн зам” нэгдлүүдийг татан буулган шинэ нэгдэлээ “Партизан Чойбалсан” хэмээн нэрлэжээ. Нэгдлийн даргаар Ж.Далхжав, ня-бо-оор Ч.Сүхээ нарыг баталсан байна. 1963 онд Алдархаан сум өөрийн нэгэн томоохон бригад болох Цогт бригадыг Дөрвөлжин сумын “II таван жил” нэгдэлд шилжүүлэн өгснөөр хүн ам мал сүрэг нь урьдхаасаа нэлээн багассан ажээ. 1960-аад оны сүүл үед “35 жил” нэгдлийг мөн татан буулгаж “Улаан Партизан” нэгдэлд нэгтэгснээр эл нэгдлийн эдийн засгийн хүчин чадал нэлээд нэмэгджээ. Энэ үед Аргалант, Богдын гол, Мандаат, Чигэстэй гэсэн мал аж ахуй, газар тариалангийн 4-н бригад, сумын төвд орших Үйлдвэр бригад гэсэн таван бригадтайгаар оршин байв. Энэ хугацаанд “Партизан Чойбалсан” нэгдэл ажлынхаа амжилт үзүүлэлтээрээ улсад шалгаран 1969 онд “Алтан гадас одон”-оор шагнагдсан байна. Мөн тус нэгдэл өөрийн үйл ажиллагааг өрөгжүүлэн 1961 онд мал эмнэлэгийн их эмчийн салбар нээгдэн, 1976 оноос нягтлан бодох бүртгэлийн тооцооны шинэ систем нэвтрүүлэн, 1980-аад он гэхэд уурхайн худаг 31, өрөмдлөгийн худаг, 42, суурин ванн, газ камер, зохиомол хээлтүүлгийн цэг, цахилгаанаар хонь хяргах, үнээ саах, өндгийг инкубаторт дарах, хүлэмжтэй ногооны талбайд нарийн ногоо тарих гэх зэргээр төрөл бүрийн үйлчилгээ явуулдаг томоохон нэгдэл болон өргөжсөн байна. 1973 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдсан ажээ. 1990-ээд оны үе гэхэд 16 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 100 гаруй мянган толгой малтай томоохон нэгдэл болжээ. 1992 онд “Партизан Чойбалсан” нэгдлийн мал сүрэг, үндсэн хөрөнгийн ихэнх хэсгийг хувьчлан мөн үлдэгдэл хөрөнгөөр нь хэд хэдэн хувьцаат компани байгуулсан байна. Үүнд 2928,4 мянган төгрөгний үндсэн хөрөнгөтэй “Богдын гол” ХХК, 1660,9 мянган төгрөг, 7018 толгой малтай “Баянбүрд” ХХК, 3400,0 мянган төгрөгний үндсэн хөрөнгө, 2 сая 21,4 мянган төгрөгний 8480 толгой мал бүхий “Баянбүрд” ХХК гэсэн компаниуд болон тарсан ажээ.
 
Эдүгээ Алдархаан сум нь Говь-Алтай аймгийн Жаргалан, Завхан аймгийн Яруу, Идэр, Цагаанхайрхан, Отгон, Эрдэнэхайрхан, Дөрвөлжин сумуудтай хиллэн Завхан аймгийн төв хэсэгт оршино. 715828 га нутаг дэвсгэртэй, сумын төв нь Алдар, аймгийн төвөөс 32 км-т оршино. Аргалант, Алдар, Богдын гол, Чигэстэй, Өгөөмөр, Мандаат гэсэн зургаан баг 1056 өрх, 4281 хүн ам, 106,8 мянган толгой малтай.
 
Энэ миний бичсэн түүх байна штээ тэгээд ядаж нэрийг нь дурьдахад яадаг юм. Д.Баярсайхан