Уолт Дисней: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: nah:Walt Disney
No edit summary
Мөр 5:
Түүний бүтээлүүд дотроос хамгийн алдартай нь ''Микки Мауз'' буюу Микки хулгана бөгөөд тэрээр олон жил энэ баатрынхаа дууг оруулж байв. Мөн Дональд нугас болон Минни Мауз, Плуто нохой гээд зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй томчуудын ч үзэх дуртай , хайртай хүүхэлдэйн киноны баатруудыг зохиосон болно.
 
 
У.Дисней нь амарч тухлана гэдгийг мэддэггvй, хэн нэгэнд хєєгдєж байгаа мэт vргэлж ажилладаг, аливаа зvйлийг тєгс сайхан хийхийн тєлєє уйгагvй хєдєлмєрлєдєг хvн байв. Шинэ санаа сэдэж хvvхдийн зугаа цэнгэлийн хотхон байгуулахаар шийдэхдээ Калифорни муж улсын Лос-Анжелес хотын ойролцоо 1955 онд нээсэн Диснейлендийн анхны туршилтаа давтахыг хvссэнгvй ажээ. Анхны Диснейленд нь олон тооны луйварчин, наймаачны анхаарлыг татасны улмаас цэцэрлэгт хvрээлэнг тойруулан суулгасан амтат жvржний тєгєл нь оргvй сvйдэж оронд нь жижиг зочид буудал, дэн буудлууд бий болсон байжээ.
 
Энэ удаа сэдэж байгуулахаар шийдсэн хотхонд vзвэр, тоглоомын газрууд тєдийгvй спортын талбай, жижиг зочид буудал, усанд орох газар гээд амрах газрууд байхаар тооцоолжээ.
 
1965 оны 11 дvгээр сарын 15-ны єдєр хэвлэлийн бага хурал зохион байгуулж Флорида муж улсын тєвд vзвэр, тоглоомын том цогцолбор барихаар тєлєвлєж байгаагаа зарлажээ. Тус муж улсын засаг захиргаа алдарт кино найруулагчийн саналыг дэмжиж татварын хєнгєлєлт зэрэг туслалцааг vзvvлснээр "улсын доторхи бяцхан улс" хэдхэн жилийн дотор бий болсон юм. Энэ муж улсын нутаг дэвсгэрийг нойтон элс дvvргэсэн хvрзтэй зvйрлэдэг ба тєв хэсэгт нь гучин мянга корчим нуур, балчиг намаг байдаг ажээ.
 
1971 онд ”Диснейгийн ертєнц" хэмээх vзвэр, тоглоомын асар том цогцолборын нээлт болсон юм. Хожим нь уг цогцолборын нутаг дээр ирээдvйн оршилтын суурин болох ЭПКОТ-ийг байгуулжээ. Орландо хот орох замын дагуу "Сиуорлд" буюу "Бvх оддын алдрын Танхим" гэх зэрэг хэд хэдэн vзэсгэлэнгийн цогцолбор сvндэрлэн боссон тvvхтэй билээ.
 
"Диснейн ертєнц" цогцолборын эхний хэсгийг барих ажил дєрвєн жил vргэлжилсэн хийгээд уг гайхамшигийг зохиогч У.Дисней 1966 оны сvvлчээр нас барж сэдсэн аугаа зvйлээ нvдээр харж чадаагvй билээ. Энэ vзвэр, тоглоомын цогцолбор У.Диснейн бодож тєлєвлєснєєр "Шидэт хаант улс", "Долоон тэнгисийн булан", "Полинезийн тосгон" гэсэн гурван хэсгээс бvрдэнэ.
 
"Шидэт хаант улс" цогцолборын дундуур уг цогцолборын Гол гудамж гарна. Америкийн хєдєє нутгийн бяцхан хотын гудамжийг санагдуулах энэ гудамжны дагуу албан байгууллага, орон сууцны барилга, дэлгvvр, зоогийн газар, цайны газар, эмийн сан байрлажээ. Гол гудамжнаас холгvйхэн орчин vеийн ямар ч дуу чимээгvй галт тэргэнд сууна. Энд єнгєрсєн цагийг эдvvгээ, ирээдvй vетэй гайхалтай сайхан хослуулжээ.
 
Цэцэрлэгт хvрээлэн нь хэд хэдэн хэсэгт хуваагдана. Нэг хэсэгт Чєтгєрийн шилтгээн бvхий Зэрлэг Єрнєдийн байдлыг урлажээ. Элдвийг сонирхогч томчуул, хvvхдvvд энд ирээд дундад зууны vеийн аймшигт vзэгдлvvд болох агаарт нисэж байгаа хvvр, авсны онгойдог тагийг харж чєтгєр зэрэг аймаар амьддын сэтгэл цочирдуулсан чарлааг сонсоно. Олон єнгийн гэрэл цацдуулсан энэ бvхнийг орчин vеийн цахилгаан тоног тєхєєрємжєєр удирддаг байна.
 
"Шидэт хаант улс"-ын гудамжаар бодит хэмжээгээр урласан Микки Маус, Дональд Дак зэрэг хvvхдийн зурмал киноны баатрууд хєгжмийн хамтлагтай цуг алхана. Тємєр зам, уурын тэрэг, морьд хєллєсєн сvйх тэрэг, олсон зам гээд хараа булаасан олон сайхан зvйл энд байна. Газар дор хvний нvднээс далд ухсан хонгил дотроос Микки Маус тvvний анд найз нар гэв гэнэт vерэн гарч ирж vзэгч хvvхдvvд, томчуулыг "сандраана".
 
Цэцэрлэгт хvрээлэнгийн гvнд Vнсгэлжингийн шовх цамхаг, ганжир бvхий шилтгээн байна. Шилтгээний дотор орших Стефан хааны хvлээн авалтын танхим дотор ердийн зоогийн газар хооллож байгаа шиг vдийн хоол идэж болно.
 
Магнитфонд бичсэн дохиогоор хєдєлдєг хиймэл хvмvvс бий. Дотор нь байрлуулсан хийн болон хийн даралтын хvчээр эдгээр пластмассаар урласан хиймэл хvмvvс хєдєлгєєн vйлдэх ажээ. Америкийн аугаа ерєнхийлєгч Авраам Линкольн урьдах болон хойч vеийн бvх ерєнхийлєгч нарт хандан vг хэлж байгаа Ерєнхийлєгчдийн танхим дотор хvртэл хиймэл хvмvvс хєлхєлдєнє.
 
15 хиймэл баавгайн хєгжмийн хамтлаг ардын дуу тоглон алхана. Эдгээр жvжигчин баавгайн нvдvvдийг яг амьд юм шиг хийсэн нь vнэхээр бахархмаар.
Орландо хотод дэлхийд хамгийн томд тооцогдох "Тэнгисийн ертєнц" хэмээх хиймэл усан цєєрєм байна. Тэр усан цєєрєм дотор хоёр тонн жинтэй халим загас тvvний энд тєрсєн зулзага бий. Vзэгчид "Аврага загастай уулзахуй" хэмээх асар том хэмжээтэй аврага загас хєвж байгаа хиймэл усан цєєрєм дундуур гарах тусгай хонгилоор явна. "Оцон шувуутай уулзахай" хэмээх умард, ємнєд туйлын уур амьсгал бvхий хавтгай дээр хоёр зуу шахам оцон, шувуу, тэнгисийн шувуу амьдарч байна.
 
Флорида муж улсын Амьтны тєв хvрээлэнгийн "Хэвлээр явагч амьтдын ертєнц", "Гейтерленд" амьтны хvрээлэнд матар бий. Тахиаг урт саваанд уяж дєхvvлэхэд матар дvvлэн vмхэхийг олон мянган жуулчид, хvvхдvvд уулга алдан сэтгэл шимшрэн харна. Усанд шумбагч завинд сууж нуурын гvнд зугаацаж Жюль-Верний зохиолын баатрууд шиг тэнгисийн ёроолын амьдралыг харж загас, лусын охидыг нvд салгахгvй ширтэнэ. Уурын хєдєлгvvртэй усан онгоцонд сууж дугуйнууд нь ус хєєсрvvлэн урагшлахыг харж баясана. Салаар зугаалж Том Сойерийн арал, цайзын хажуугаар єнгєрєхдєє тоглоомон буугаар далайн дээрэмчид рvv гал нээж тоглоно.
 
"Диснейн ёртєнц"-єд орчин vеийн хот байгуулалтын асуудлыг маш оновчтой ухаалаг шийдвэрлэсэн нь хэн бvхний анхаарлыг татна. Жуулчид, vзэгчид хотын гадна ирмэгц хєнгєн тэргvvдээ зогсоол дээр тавина. Тэд "Шидэт хаант улс"-ын бvх зочид буудал руу хvрэх нарийн тємєр замын галт тэргэнд сууж ер бусын хотхоноор дураараа зугаална. "Ирээдvйн улс" хороололд бол зєвхєн дєрвєн єнхрvvлгийн хvчээр хєдлєх, дєрєвхєн хvний суудалтай жижигхэн галт тэргэнд сууна.
 
"Шидэт хаант улс"-ын олон чамин vзмэрvvдээс хамгийн гайхалтай нь том хонгил юм. Тэнд бvх vзмэрvvдийг удирдах тєв, холбооны зангилаа, угаалгын газар, агуулах, vйлчилгээний ажилтан, ажилчдын зоогийн газар, гуанз байрлана. Энэхvv хонгилоос зvг бvрт ачаа бvхий цахилгаан галт тэрэг байнга хєлхєлдєж байдаг ажээ.
 
Барилгачид намаг бvхий газарт тийм том хонгил байгуулахын тулд намгийн нойтон хєрсийг зєєж гаргасан тєдийгvй шахаж хатаасан байна. Тухайлбал 180 га талбай эзлэсэн Бэй-Лейкийн нуурын бvх усыг сорж гаргаад ёроолоос нь элс ухаж эрэг дагуу дэвсэж жуулчид, хvvхдvvд усанд орсны дараа амрах, биеэ наранд шарах талбай бий болгож vvний дараа нуурыг цэвэр усаар дvvргэсэн байна.
 
Цэцэрлэгт хvрээлэнгийн нийт талбайн гуравны нэгийг дархан цаазат газар болгон хамгаалалтад авсан байна. Тэр дархан цаазат газар амьтны болон ургамлын аймгийн бvхий л зvйлийг хэвээр vлдээсэн тєдийгvй бусад газраас олон тєрлийн ховор мод авчирч суулгаж мєн ховордсон шувуу, амьтдыг авчирч vржvvлсээр байна.
 
Хог зайлуулах, дахин боловсруулах нь орчин vеийн хотуудын тєвєгтэй асуудлуудын нэг байдаг юм. "Диснейн ертєнц"-єд "AVAC" хэмээх Шведэд vйлдвэрлэсэн хийн тєхєєрємжийг суурилуулжээ. Хогийн саванд хаясан хог хоолойд ороод шахсан агаарт туугдаж шахах тєхєєрємж рvv очно. Нэг хоногт тийм тєхєєрємжєєр 55 тонн хог цуглуулдаг байна. Шахах тєхєєрємж дотор хогийг шатаахдаа усны тусламжтайгаар утаанаас нь том эд зvйлсийг салгаж авна. Ийнхvv яндангаас цэвэр уур савсаж агаар, орчин тойрныг бохирдуулахгvй ажээ.
 
Цахилгаан станцуудаас гарч байгаа халуун усыг гол, мєрєнд асгаж байгаа нь байгаль хамгаалагчдын сэтгэлийг зовоосоор байна. Энэ асуудлыг Флорида муж улсын Орландо хотын цэцэрлэгт хvрээлэнд дараах байдлаар шийдвэрлэжээ. Цахилгаан хийн тєхєєрємжєєс гарч байгаа халуун ус хєргєлтийн тоноглолыг хєдєлгєєн оруулсны дараа мєн халуун чигээрээ хоолойгоор дамжиж зочид буудал болон бусад барилгуудад хvрч нийгмийн хэрэгцээг хангана.
 
Vзвэр, тоглоомын цогцолборын суурь тавих vес цэцэрлэгт хvрээлэнгийн нэгэн хэсэгт босгосон vйлдвэрт хийж эхэлсэн материалаар болдон сараалж бvхий нэг єрєєнvvд бvхий зочид
буудлуудыг мєн барьж гарчээ. Тус цогцолборын хамгийн том зочид буудал нь гадна байдал нь А vегийн хэлбэртэй, vvдний єрєє нь 14 давхар єндєр, тємєр замын шугам бvхий "Контемпорари" юм. "Том хавцал" хэмээх энэ vvдний єрєєнд концерт, шоу гэх зэрэг томоохон арга хэмжээг зохион явуулдаг ажээ.
 
Таван урт байшингаас бvрдэх "Полинезийн тосгон" нэртэй зочид буудлын цогцолборт нэг удаад зуу орчим хvн хvлээн авч" байрлуулна. Энд жуулчдад зориулсан бяцхан зочид буудал, буурчийн газар зєндєє бий.
 
Уолт Дисней энд хоёр дахь цэцэрлэгт хvрээлэн буюу хот байгуулалтын хамгийн сvvлийн vеийн ололтыг шууд нэвтрvvлж байх ирээдvйн хотыг загварыг босгохоор сэдэж байсан юм. "Хvvхдийн зурмал кинонуудаа vзэж инээж уйлахыг арай мартаж амжаагvй хvмvvст би бvхнээ зориулдаг юм." гэж Уолт Дисней нэгэн удаа хэлж байжээ. Чухам тийм хvмvvст зориулан бvх зvйл тєгс сайхан мєрєєдлийн хот байгуулахыг тэр хvсэж байсан билээ.
Дисней Америкийн кино академийн шагналд 59 удаа нэр дэвшиж, Оскарын 26 шагнал хүртсэн нэрт уран бүтээлч байв. Тэрээр нэг жилд Оскарын дөрвөн шагнал авсан бөгөөд Оскарын хамгийн их шагналтай болон хамгийн олон удаа нэр дэвшсэн амжилтын эзэн болжээ.
Үүнээс гадна долоон удаа "Эмми"-гийн шагнал хүртсэн байна. [[АНУ]], [[Япон]], [[Франц]], [[Хятад]] зэрэг дэлхийн олон оронд түүний нэрээр нэрлэсэн Диснейлэнд, Уолт Дисней дэлхийн амралт зугаа цэнгээний хүрээлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Хүүхэлдэйн киноны нэрт уран бүтээлч АНУ-ын [[Флорида муж]] улсад [[Диснейлэнд]] амралт зугаа цэнгээний хүрээлэн байгуулах төслийн нээлт хийхээс хэдхэн жилийн өмнө буюу 1966 оны 12 дугаар сарын 15-нд 65 насандаа уушигны хорт хавдрын улмаас насан өөд болжээ.