Нарнаа зүдрэгсэд (кино): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: nl:Outomlionnye solntsem
No edit summary
Мөр 28:
Энэхүү кино 1994 онд хэд хэдэн томоохон шагнал авсны дотор Каннын Кино Наадмын “Гран При”, Америкийн Кино Академийн “Шилдэг гадаад кино” шагналуудыг хүртжээ.
 
===Үйл явдал===
1936 оны зун [[Зөвлөлт Холбоот Улс|ЗХУ]]. Армийн захирагч Сергей Петрович Котов эхнэр Маруся, охин Надя хоёртойгоо ууранд сууж байтал нутгийн тариачин ирж Зөвлөлтийн армийн танкууд тэдний газар нутгийг сүйдлэж байгааг ирж хэлнэ. Ганц амралтын өдөр нь саад болсон ч гэлээ Котов морь унан очиж цэргүүдийг буцахыг тушаадаг. Офицер түүний үгийг эсэргүүцэж уурлах үед Котов өөр нэг офицерийн малгайг өмсөж, Оросын иргэний дайны баатар, ахмад большевик болохоо таниулдаг. Котов радио хүлээн авагчаар Маршал [[Михаил Николаевич Тухачевский|Михаил Тухачевский]]тэй ярихдаа түүнийг Миша хэмээн дотночлон дуудаж, танктай цэргүүдийг нь буцаана.
 
Үүнийг нь харсан эхнэр нь Котовыг тоглоом шоглоомоор “бүдүүлэг” гэж хэлэхэд охин нь харин санал нийлэхгүй буйгаа хэлж тэр гурав зуслангийнхаа байшин руу явцгаадаг. Тэнд Марусягийн хамаатнууд мөн амарч байдаг. Гэнэт тэдэн дээр гэр бүлийнх нь эртний танил Митя ирж гэнэтийн бэлэг барина. Митя, Маруся хоёр бие биедээ хайртай байсан боловч 1923 онд Митя гэнэт алга болсноос болж хайр дурлал нь бүтэлгүйтэж, Маруся судсаа ханаж амиа хорлохоор оролдож байсан удаатай. Надяд өөрийгөө “Митя ах” гэж дотно танилцуулсан түүнийг хэл сураггүй байгаад гэнэт ирсэн учрыг Котовоос өөр хүн гадарлахгүй байлаа.
 
Митя өөрийгөө хөгжимчин гэсэн ч үнэндээ [[НКВД]]-ийн нууц цагдаа бөгөөд Котовыг баривчлахаар ирсэн байв. НКВД-ийн өмнөх байгууллага ЧК-ийн үед Митяг хүчээр цэрэгт татуулсан хүн Котов байсан тул түүнд өширхдөг. Цэрэгт татагдсанаас болж хайртай бүсгүйгээ, төгөлдөр хуурчийн мэргэжлээ, эх орноо гэсэн хайр итгэлээ Митя алдсан. Тийм ч учраас өөр дээр нь ирсэн гэдгийг Котов мэдэж байгаа. Митя Цагаан Армийн найман генералыг [[Парис]]аас баривчилж, [[НКВД]]-д тушаасныг шүүхээр оруулалгүйгээр буудаж алсан тухай нь Котов мэдэх бөгөөд түүнийг “янхан” гэдэг.
 
Хувийн өш хонзондоо хөтлөгдөн баривчлахаар ирсэн гэдэгт итгэсэн Котов өөрийгөө Сталины ойрын үнэнч хүн гэдгээр айлган далайлгахыг оролддог. Сталиныг алах хуйвалдаанд оролцсон, тагнуул хийсэн, тэрсэлсэн хэргээр түүнийг баривчлах учир Любянка шоронд очсон хойноо энэ үгсээ давтаарай гэж Митя түүнд хэлдэг. Тэднийг ийнхүү маргалдах үед Надя ирсэн тул тэд найз нөхөд юм шиг худлаа жүжиглэдэг.
Мөр 59:
*Инна Улянова – Ольга Николаевнад
*Любовь Руднева – Любад
*Владимир Рябов – [[НКВД]]-ийн офицерт
*Владимир Белусов – [[НКВД]]-ийн туршуулд
 
==Нэр==