Долган ястан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
бNo edit summary
Мөр 18:
'''Долган''' (өөрсдийн нэрийдлэг нь ''долган, тыа-кихи, саха'')<ref>Интернэтэд Орос хэлээр бичигдсэн чөлөөт бичгүүдээс үзвэл өөрсдөө "Долган", "Дулган" хоёрын аль нэг эсвэл хоёулангаар нь дууддаг байж магадгүй мэт байна. Бас [[Саха угсаатан]]тай хамаардаг талаас нь "Саха" гэх нь байдаг бололтой.</ref><ref>Монголоор олон тоонд тэднийг нэрлэж, бичсэн нь үзэгдээгүй тул тодорхой баримтаар нэг мөр болгож бичих хүртэл олон тооны ''Долганчууд, Долганууд, Долгад, Долган нар'', ''Долгас'' зэрэг хэлбэрийн аль нэгээр бичихээс түр татгалзаж байна.</ref> — олонх нь [[Оросын Холбооны Улс]]ын [[Красноярскийн хязгаар|Красноярын хязгаарын]] умард далайтай залгадаг [[Таймыр район]]д аж төрөн суудаг язгуураасаа [[Түрэг хэлний бүлэг|Түрэг бүлгийн]] [[Долган хэл]]ээр ярилцдаг цөөн тоот [[угсаатны нийтлэг]].
 
Долган хэл [[Саха хэл]]тэй төстэйн учир заримдаа Саха хэлний аялгуу гэж тодорхойлдог. Долганы гарлыг угаас тусдаа, Сахагийн хойд тасархай гэхгэж хоёр янзаар таамагладаг.
 
Зөвлөлтийн хүн амын 1926 оны тооллогоор 656 Долган хүн байсан бол 2010 онд Оросын иргэн 7,885 хүн өөрийгөө Долган гэж мэдүүлжээ.<ref>[http://demoscope.ru/weekly/ssp/ussr_nac_26.php Всесоюзная перепись населения 1926 года.Национальный состав населения по республикам]</ref> 2002 оны тооллогоор бол Красноярын хязгаарт 5,805, түүн дотроо Таймыр районд 5517 хүн нь суурьшиж байна. Урьд нь тэд цаатан, [[гөрөөчин]], [[бөө мөргөл]]тэй байсан бол одоо үндсэндээ суурин загасчин, цагаан идээ боловсруулдаг ажилтай, [[Орос хэл]]ээр ярилцдаг, [[үнэн алдартны шашин]]тан болсон байдаг.