Акко: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.6.4) (робот Өөрчилж байна: ru:Акко
бNo edit summary
Мөр 15:
|аюул =
}}
'''Акко''' буюу '''Акре''' ([[Еврей хэл]]:עַכּוֹ‎, араб хэл: عكا Акка) нь умард [[Израйль|Израйлийн]] баруун Галиль мужийн хот юм. Уг хотод 2007 оны байдлаар 46000 хүн байнга оршин сууж байв. Түүхэнд тэмдэглэгдснээр [[Левант]]ийн хамгийн чухал хот, стратегийн ашигтай эргийн боомт нь Акко байв.
МЭӨ 1500 оны орчим амьдарч байсан [[эртний Египет]]ийн хаан [[Тутмос III]] хааны зарлигаар Акко хот байгуулагдсан гэсэн мэдээ байдаг. Энэ нутаг анх [[Ашер]] аймгийнхны мэдэлд байсан бөгөд [[Соломон хаан]] Израйльд нэгтгэжээ. Израйлийн мэдэлд байх бүхий л цаг хугацааны турш [[Финик]], [[Филистин]]чүүд өөрийн хяналтандаа байлгахыг оролддог байлаа. МЭӨ 725 оны орчимд [[Сидон]], Тир хотуудтай эвсэн [[Аккади]]йн хаан [[Салманасар V]] –ын эсрэг бослого өдүүлж байв.
[[Аугаа Александр]] Акко хотыг эзлэн авсан ба түүнийг нас барсны дараа [[Птолемейн Египет]]ийн мэдэлд оржээ. [[Ромын эзэнт улс|Ром]], [[Араб]]ууд болон [[Загалмайтны аян дайн|загалмайтнуудын]] мэдэлд удаа дараа шилжилж байсны эцэст [[Османы эзэнт гүрэн|Оттоман]]ы бүрэлдэхүүнд багтжээ. Израйль улс байгуулагдахад [[Их Британи]] өөрийн эзэмшилд байсан Акко хотыг хүлээлгэн өгчээ.