Франц Фердинанд (хамтлаг): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 69:
 
== You Could Have It So Much Better ==
2004 онд шагналын хур арвин байсан хамтлагийнхан ирэх жил нь дараагийн цомгийн ажилдаан бэлтгэн ихэнх цагийг Шотланд дахь студид өнгөрөөж байв. 2005 оны 13 сарын 3 нд хамтлагийн хоёр дахь цомог '''You Could Have It So Much Better''' нэртэйгээр гарлаа. Цомгийн нэрний хувьд хэдий эхний цомогтойгоо ижил хамтлагийнхаа нэрээр нэрлэхээр шийдээд байсан боловч ''You Could Have It So Much Better...With Franz Ferdinand'' болгон өөрчилжээ. Цомог орсон шинэ дуунуудаа анх 8 сард болсон '''V Festival''' дээр тоглосон байна.
 
[[Image:Better.PNG|thumb|right|Хамтлагийн хоёр дахь цомог ''You Could Have It So Much Better'' нь Английн цомгийн чартийн 1-р байранд орсон юм.]]
 
Цомгийн талаархи шүүмжлэлүүд ар араас хөвөрч зарим нь эцэс төгсгөлгүй магтаж байхад өөр нэг хэсэг нь хэтэрхий яарч хийсэн цомог гэж байлаа. Өмнөх цомгоосоо дутахааргүй илүү ч байж мэдэх сайн цомог болсон гэж NME зэрэг сэтгүүлийнхэн үнэлж байлаа. Цомог Английн цомгийн чартад 1, Америкийн чартад 8-р байр тус тус эзэллээ.
 
Шинэ цомог ''art'' болон ''dance'' стилийг багатусгаж илүү индий рок чиглэлийн цомог болсон байлаа. Энэ нь хамтлагийнхны тоглолтон дээрх байдлаас ч мэдэгджэ байв.
 
Аялан тоглолтуудын хувьд илүү өргөн цар хүрээтэй болж амжилттай болжээ. Аялан тололтын өмнө 2005 оны 11-12 сарын хооронд болох тоглолтуудын билет хэдийн зарагдсан байлаа.
 
Энэ цомгоос нийтээ 4 сингл гарсан юм. '''"Do You Want To"''' сингл нь 4-р байр, '''"Walk Away"''' болон '''"The Fallen / L.Wells"''' нь Английн чартын шилдэг 15-д багтжээ. Харин '''""Eleanor Put Your Boots On""''' сингл нь 30-р байранд оржээ.