Cosmopolitan (сэтгүүл): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
'''Cosmopolitan (Космополитан) сэтгүүл''' нь олон улсын нэр хүнд бүхий эмэгтэйчүүдийн сэтгүүл. 1886 оноос хойш хэвлэгдэж байгаа бөгөөд 1960 оноос өнөөгийн өнгө төрхөө олсон. Cosmopolitan сэтгүүл нь загвар ба гоо сайхан, эрүүл мэнд ба фитнес, дэлхийн шоу бизнесийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, секс, хайр дурлал, эрчүүдийн тухай илэн далангуй яриа, зөвлөгөө, бүсгүйчүүдэд зориулсан шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай цогц мэдээллийг хүргэдэгээрээ онцлог.
 
 
== Cosmopolitan сэтгүүлийн түүх ==
Line 13 ⟶ 14:
 
Анх 1965 онд тачаангуй төрхтэй бүсгүйн зургийг сэтгүүлийнхээ нүүрэнд тавьж мөн л үүгээрээ анхных нь болж чадсан байна. Эрчүүд бүсгүйчүүдээс өрсөн дугаар бүрийг алгасалгүй худалдаж авч байв. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд олны хүндэлж, биширч явдаг 544 эмэгтэй гарчээ. Уншигчиддаа сэтгэл хангалуун, итгэл дүүрэн, өөдрөг амьдрах, шинийг эрэлхийлэх урам зориг өгч, хүсэл тэмүүллийг нь хурцлах зорилготой уг сэтгүүлийн уншигчид жилээс жилд сая саяар нэмэгдсээр байна. Өнөөдөр Cosmopolitan сэтгүүлийг орчин цагийн бүсгүй хүний Библи буюу ариун судар хэмээн нэрлэдэг.
 
 
== Cosmopolitan Mongolia ==
Line 19 ⟶ 21:
Киви хамтлагын дуучин Ука анхны монгол ковер бүсгүй болж байсан бол түүнээс хойш загвар өмсөгч Э. Одгэрэл, загвар өмсөгч, жүжигчин Д. Пүрэвсүрэн, загвар өмсөгч Ц. Оюунгэрэл, жүжигчин Р. Анхням нар Cosmopolitan сэтгүүлийн нүүрийг чимж байжээ.
Cosmopolitan Mongolia сэтгүүлийн Ерөнхий редактороор З. Болор ажилладаг.
 
=== Cosmopolitan.mn ===
'''Cosmopolitan.mn''' вэбсайт нь 2011 оны 12-р сард Cosmopolitan Mongolia сэтгүүлийн нэг жилийн ойн хүрээнд нээгдэж байсан юм байна. Энэ сайт нь загварын ертөнцийн тухай цогц мэдээ, мэдээлэл, нийтлэгддэг Fashion, секс, хайр сэтгэл, хосын харилцааны тухай өгүүлдэг Love & Sex, гоо сайханы зөвлөгөөгөөр баялаг Гоо үзэсгэлэн, оддын тухай цогц мэдээлэл бүхий Stars сэтгэл зүй, харилцаа, оюун ухаан, бие, сэтгэлийн хөгжил, карьерийн нууцыг задлах Аз жаргалын нууц, чөлөөт цаг, тав тухтай амьдралын хэв маягын тухай өгүүлэх Cosmo амьдрал, уралдаан тэмцээн болон Cosmopolitan сэтгүүлийн бүх дугаарын тухай Бид Cosmo зэрэг нийт 7 булантай юм байна.
 
=== Cosmopolitan сэтгүүлийн шагналууд ===
Олон улсын сэтгүүлүүд олон төрлийн шагналуудтай байдаг. Cosmopolitan Mongolia сэтгүүл нь монголын оны шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулан '''Fun Fearless Female Awards''' шагналаа гардуулсан. Оны шилдэг бүсгүйчүүдийг дуучин, загвар өмсөгч, жүжигчин, ТВ хөтлөгч, зохиолч, дизайнер, бизнесвумен, мейк ап артист, тамирчин бүсгүй зэрэг есөн номинацаар шалгаруулсан байна.
Одоогийн байдлаар Cosmopolitan сэтгүүл нь '''Cosmopolitan Beauty Awards 2012''' уралдаанаа зарлачихсан байгаа бөгөөд энэхүү уралдаанд нь Улаанбаатарын нийт 19 гоо сайхны салон оролцож байгаа юм байна.
 
 
== Брэнд төрүүлдэг брэндийн нууц ==