Cosmopolitan (сэтгүүл): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Cosmomongolia.jpg файлыг коммонсд EugeneZelenko хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Copyright violation: Promo image.
Мөр 2:
 
== Cosmopolitan сэтгүүлийн түүх ==
[[File:Cosmopolitan Magazine Sept 1894.jpg | thumb | 200 px]]Cosmopolitan сэтгүүл нь 1886 онд дээдсийн хүрээнийхэнд зориулан анхны дугаараа гаргаж байсан бол өнөөдөр дэлхийн сая сая уншигчдын хүсэн хүлээж, шимтэн уншдаг эрч хүчтэй, хүсэл эрмэлзэл өндөртэй, тэмүүлэлтэй бүсгүйчүүдэд зориулсан дэлхийн топ брэнд №1 сэтгүүл болжээ. Уг сэтгүүлийн албан ёсны хувилбарын тоо хэдийнээ 64-д хүрч, 35 хэлээр, 100 гаруй оронд түгээгдэн олон сая хувиар худалдаалагдаж байна.
 
Хамгийн сонирхолтой нь орчин үеийн бүсгүйчүүдийн амьдралын нэгэн хүчтэй хэмнэл, салгаж ойлгох аргагүй том хэсэг болж чадсан уг сэтгүүл нь Эрнэст Хэмингуэй, Жэк Лондон, Теодор Драйзер мөн Радьярд Киплинг зэрэг дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүдийг хэвлэн гаргадаг уран зохиолын сэтгүүл болж байсан түүхтэй. Дараа нь бүүр афроамериканчуудийн эрхийг хамгаалдаг улс төрийн сэтгүүл хүртэл болж хэд хэдэн удаа нийтлэлийн бодлогоо өөрчилж байжээ.