Cosmopolitan (сэтгүүл): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 6:
Хамгийн сонирхолтой нь орчин үеийн бүсгүйчүүдийн амьдралын нэгэн хүчтэй хэмнэл, салгаж ойлгох аргагүй том хэсэг болж чадсан уг сэтгүүл нь Эрнэст Хэмингуэй, Жэк Лондон, Теодор Драйзер мөн Радьярд Киплинг зэрэг дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүдийг хэвлэн гаргадаг уран зохиолын сэтгүүл болж байсан түүхтэй. Дараа нь бүүр афроамериканчуудийн эрхийг хамгаалдаг улс төрийн сэтгүүл хүртэл болж хэд хэдэн удаа нийтлэлийн бодлогоо өөрчилж байжээ.
 
60-аад онд Америкт сексийн хувьсгал ид өрнөж, феминизм хүчээ авч залуу бүсгүйчүүд жинхэнэ эрх чөлөөгөөр амьсгалж эхэлж байв. Анх удаа эмэгтэйчүүд эрчүүдийн гэгддэг салбарт мөр зэрэгцэн ажиллаж, сексийн харилцаанд ч чөлөөтэй хандах болжээ. Тухайн үед энэ нь огт өөр, цоо шинэ үзэгдэл байж, нийгмийг цочроож, хүмүүсийн сэтгэлгээг үндсээр нь өөрчилж чадсан гэдэг. Чухам энэ үед “Sex and the Single Girl” буюу “Секс ба Ганц бие бүсгүй” хэмээх дуулиант номын зохиолч эмэгтэй '''Хэлэн Гурли Браун''' Cosmopolitan сэтгүүлийн толгой компани '''Hearst International Magazines''' корпорацид сэтгүүлийг шинэчлэх санал тавьснаар уг сэтгүүлийн шинэ амьдрал эхэлжээ.
 
Тэр цагаас эхлэн Cosmopolitan сэтгүүл огт өөр дүр төрх, агуулгатайгаар гарах болж өнөөгийн агуу брэнд болох замнал нь тавигдсан байна. Тухайн үедээ “хориотой” сэдвээр илэн далангуй бичиж, эмэгтэйчүүдийн эрх чөлөө, хүсэл мөрөөдөл, карьер зэрэг бүсгүйчүүдийн амьдралын бүхий л талыг хөндөж асуудал болгон тавьж байлаа. Космо ингэж нийгмийг сэрээсэн юм. Тэр үнэхээр бүсгүйчүүдийн удаан хугацаанд хүсэн хүлээж байсан дуу хоолой нь болж чаджээ. Өнөөдөр ч гэсэн Cosmopolitan нь эмэгтэйчүүдийн хүсэл тэмүүллийн дуу хоолой, дотны анд найз нь хэвээр байсаар байна.
Мөр 20:
Cosmopolitan Mongolia сэтгүүлийн Ерөнхий редактороор З. Болор ажилладаг.
=== Cosmopolitan.mn ===
'''Cosmopolitan.mn''' вэбсайт нь 2011 оны 12-р сард Cosmopolitan Mongolia сэтгүүлийн нэг жилийн ойн хүрээнд нээгдэж байсан юм байна. Энэ сайт нь загварын ертөнцийн тухай цогц мэдээ, мэдээлэл, нийтлэгддэг Fashion, секс, хайр сэтгэл, хосын харилцааны тухай өгүүлдэг Love & Sex, гоо сайханы зөвлөгөөгөөр баялаг Гоо үзэсгэлэн, оддын тухай цогц мэдээлэл бүхий Stars сэтгэл зүй, харилцаа, оюун ухаан, бие, сэтгэлийн хөгжил, карьерийн нууцыг задлах Аз жаргалын нууц, чөлөөт цаг, тав тухтай амьдралын хэв маягын тухай өгүүлэх Cosmo амьдрал, уралдаан тэмцээн болон Cosmopolitan сэтгүүлийн бүх дугаарын тухай Бид Cosmo зэрэг нийт 7 булантай юм байна.
=== Cosmopolitan сэтгүүлийн шагналууд ===
Олон улсын сэтгүүлүүд олон төрлийн шагналуудтай байдаг. Cosmopolitan Mongolia сэтгүүл нь монголын оны шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулан '''Fun Fearless Female Awards''' шагналаа гардуулсан. Оны шилдэг бүсгүйчүүдийг дуучин, загвар өмсөгч, жүжигчин, ТВ хөтлөгч, зохиолч, дизайнер, бизнесвумен, мейк ап артист, тамирчин бүсгүй зэрэг есөн номинацаар шалгаруулсан байна.
Одоогийн байдлаар Cosmopolitan сэтгүүл нь '''Cosmopolitan Beauty Awards 2012''' уралдаанаа зарлачихсан байгаа бөгөөд энэхүү уралдаанд нь Улаанбаатарын нийт 19 гоо сайхны салон оролцож байгаа юм байна.
 
== Брэнд төрүүлдэг брэндийн нууц ==
“Космополитан” сэтгүүл нь Adweek сэтгүүлээс шалгаруулдаг '''“Топ Брэнд Сэтгүүл”'''-ийн тоонд жил алгасалгүй багтсаар байгаа нь ямар агуу брэнд болохыг нь гэрчлэх биз ээ. Нэр хүндтэй Advertising Age сэтгүүлийн шалгаруулалтаар “Маркетингийн зоригтой шийдлээрээ ялгарсан агуу брэнд” хэмээх өргөмжлөлийг хүртжээ.
 
Яагаад эмэгтэйчүүдийн сэтгүүл маркетингийн йим олон нэр хүндтэй шагналыг авах болсон шалтгаан нь гэвэл Cosmopolitan нь дэлхийн олон брэндийг жинхэнэ утгаар нь рекламдаж, олонд таниулж чадаж байна. Нөгөө талаасаа COSMO харилцаа, сурталчилгааны олон сувагийг бүтээлчээр ашиглан сэтгүүлийнхээ нэр хүндийг өргөж, уншигчдынхаа хүрээг өргөжүүлж чадсан брэнд.
Мөр 32:
Дэлхийн олон топ брэндүүд тухайлбал L'Oreal COSMOPOLITAN сэтгүүлээр дамжуулан шинэ бүтээгдэхүүнээ трэнд болгож, борлуулалтаа өсгөж чаддаг. Энэхүү сэтгүүлийн итгэлт түншүүдийн тоонд Christian Dior, Chanel, Lancфme, Lacoste, LV, Burberry, Swatch, Nokia, Procter & Gamble, Johnson & Johnson, Unilever зэрэг шилдэг брэндүүд үйлдвэрлэдэг корпорацууд байдаг юм байна. Эдгээр топ брэндүүд өнөөдөр Cosmopolitan-ийг амжилтын үндэс хэмээн тодорхойлж байна.
 
== Cosmopolitan сэтгүүлийн холбоосууд ==
== Гадны холбоос ==
* [http://www.cosmopolitan.mn/ CosmopolitanМонгол цахим сэтгүүл''Cosmopolitan'']
* [http://www.cosmopolitan.com/ АНУ ''Cosmopolitan'']
* [http://www.cosmopolitan.com.au/ Австрали ''Cosmopolitan'']
* [http://www.cosmopolitan.co.uk/ Их Британи ''Cosmopolitan'']
* [http://www.cosmopolitan.fr/ Франц ''Cosmopolitan'']
* [http://www.cosmopolitan.de/ Герман ''Cosmopolitan'']
* [http://www.cosmopolitan.rs/ Серби ''Cosmopolitan'']
* [http://www.cosmo.ru/ Орос ''Cosmopolitan'']
* [http://www.cosmopolitan.co.za/ Өмнөд Африк ''Cosmopolitan'']
* [http://www.cosmohispano.com/ Испани ''Cosmopolitan'']
* [http://www.cosmopolitan.se/ Швед ''Cosmopolitan'']
* [http://www.cosmopolitan.joinsmsn.com/ Солонгос ''Cosmopolitan'']
* [http://www.hicosmo.com/ Хятад ''Cosmopolitan'']
* [http://www.cosmopolitan.com.hk/ Хонконг ''Cosmopolitan'']