Франц Фердинанд (хамтлаг): Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Мөр 55:
*"Michael" сингл нь Английн чартийн 17-р байранд.
*"This Fire" сингл нь 2004 оны 11 сард Америкт гарсан ба Англид зөвхөн Интернетээр худалдаалагдсан юм. Биллбоардын орчин үеийн рок дуу чартын 17-р байранд, Английн Интернет худалдааны чартын 8-р байранд тус тус оржээ.
"Michael" дуу нь урьд нь ямар ч хамтлаг бичиж байгаагүй этгээд сэкс өнгө аяс бүхий үгтэй дуу юм. Dance стилийн энэ дууг хамтлагийнхан согтохоороо клубт этгээд хачин бүжиглэдэг нэгэн найзаасаа сэдэж зохиожээ.
Хамтлаг шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан юм. '''Franz Ferdinand''' бол Duran Duran, The Beatles, The Rolling Stones, The Who, Roxy Music, the Sex Pistols, Wire, Travis болон Blur зэрэг хамтлагуудыг залгамжилж чадах хамтлаг юм гэж "The New Musical Express"-ийнхэн дүгнэж байв. Тэд анхны цомогт нь 10 онооноос 9 оноог өгсөн юм. Энэ тухайгаан тайлбарлахдаа: "Энэ цомог бол үзэшгүй муухай Поп болон Ну-Металлд сайхан цохилт өглөө. Энэ хамтлаг Рок'н Ролл хөгжин дэвшихэд туслана гэдэгт итгэж байна"
BBC-ийн хийсэн шүүмжлэлд "38 минут үргэлжлэх энэ цомог нь мэдээж урт биш, гэхдээ эхнээсээ авахуулаад дуустлаан үнэхээр гайхалтай". "All Music Guide"-нхэн 5 онооноос 4-ийг өгсөн ба "Тэд өмнө хийж байснаасаа тэс өөрийг хийжээ. Гэхдээ тэд ''garage-rock / post-punk revival'' чиглэлийн нэг гол төлөөлөгч мөн болох нь гарцаагүй" гэсэн байдаг.
"Franz Ferdinand" цомог нь 2004 оны 9 сард ''Mercury Music Prize''-аас шилдэг цомог шагналыг авснаас гадна "Take Me Out" дуу нь Австралийн оны шилдэг 100 дууны 2-р байранд орлоо. Мөн түүнчлэн хамтлагийнхан ''Ivor Novello Award'' наадмын шилдэг хамтлаг, 2005 оны ''BRIT Awards'' наадмаас хоёр шагнал авсан юм. '''Take Me Out''' дууны клип нь ''MTV Video Award''-н оны нээлт шагналыг хүртлээ.
''The NME'' сэтгүүлийнхэн "Franz Ferdinand" цомгийг оны шилдгээр зарлаж, ''Бүх цаг үеийн шилдэг 100 цомог'' жагсаалтын 38-р байранд орлоо.
2005 оны 2 сард хамтлагийн үнэнч фенүүд урьд нь Алексийн дуулж байсан "Karelia" хамтлагийн '''Divorce at High Noon''' цомгийг 50-100 фунт хүргэж хоорондоо заралцаж байлаа. Иймээс энэхүү цомгийг дахин хэвлэжээ.
== You Could Have It So Much Better ==
2004 онд шагналын хур арвин байсан хамтлагийнхан ирэх жил нь дараагийн цомгийн ажилдаан бэлтгэн ихэнх цагийг студид өнгөрөөж байв.
|