Фредерик Шопен: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 2:
[[File:Image-Frederic Chopin photo downsampled.jpeg|thumb|1849 оны энэ зургийг Фредерик Шопены цорын ганц гэрэлт зураг гэдэг]]
'''Фредерик Шопен''' (франц.Frédéric François Chopin), (польш ''Fryderyk Franciszek Chopin)'', [[1810]] оны 2 сарын 22д эсвэл 3 сарын 1д [[Полш]]ийн [[Варшав]] хотын ойролцоо нэгэн хотод төрж [[1849]] оны 10 сарын 27д [[Парис]]д өөд болсон тэрээр [[XIX-р зуун]]ы хамгийн нэртэй [[төгөлдөр хуур]]ч, төгөлдөр хуурын хөгжмийн зохиолч юм.
 
Польшийн хөгжмийн алдарт зохиолч Фридерик Шопены эцэг эх нь хоёулаа хөгжимд авьяаслаг хүмүүс байжээ. Шопен бүр багаасаа [[төгөлдөр хуур]] тоглож сурчээ. Анхныхаа багш [[Адальберт Живни]] гэдэг чех хүний ачаар жаал хүү улам сайн суралцаж, 7 насандаа [[полонез]] буюу эрхэмсэг аят төгөлдөр хуурын анхны бүтээлээ туурвижээ.
 
1829 онд [[Варшав]]ын Хөгжмийн дээд сургуулийг амжилттай төгсөхөд шалгалтын хуудсан дээр “Фридерик Шопен бол хөгжмийн суу билэгтэн” гэж нэг багш нь цохон тэмдэглэсэн байв. Энэ үед Шопен төгөлдөр хуур, [[найрал хөгжим|найрал хөгжмийн]] 2 [[концерт]]оо бичсэн байжээ. Уг бүтээлд польш ардын аялгуу эх булаг болж өгчээ. Тэр жилүүдэд суут хөгжимчин [[Иоганн Себастьян Бах|И.С. Бах]], [[Вольфганг Амадей Моцарт|В.А. Моцарт]], [[Людвиг ван Бетховен|Л.В. Бетховений]] сонгодог хөгжмөөс шамдан суралцаж, өөрийн үеийн хөгжмийн зохиолчид, тухайлбал их хийлч Паганиниас үлгэр дуурайл авч байжээ. 20 настайдаа Ф. Шопен өөрийн концертыг тоглон, дараа нь [[Парис]]т очин суурьшин, амьдралынхаа тэн хагасыг тэнд өнгөрөөжээ. Ф. Шопен Парист байхдаа Лист, Берлиоз зэрэг хөгжимчид, зураач Э. Делакруа, яруу найрагч зохиолчид [[Адам Мицкевич]], [[Генрих Гейне]], [[Оноре де Бальзак|О. Бальзак]], [[Жорж Санд]] нартай дотно танилцаж нөхөрлөжээ.
 
[[Баллад]], [[скерц]], төгөлдөр хуурын [[сонат]] зэрэг түүний урын санд онцгой суурь эзлэх бусад шилдэг бүтээлээ энд туурвисан байна.
 
Хүнд өвчинд нэрвэгдсэн Ф. Шопен [[Англи]]д 2 дахин очиж эмчлүүлсэн боловч засал авалгүй 39-тэйдээ нас баржээ. Түүнийг төрсөн нутгийнх нь шорооны хамт Парисын Пьер Лашезд оршуулж, сэрүүн ахуйдаа хүсэж байснаар хожим Эх оронд нь зүрхийг нь хүргүүлэн Варшавын хутагт загалмайн сүмд байрлуулжээ. Польшийн хөгжмийн агуу их зохиолчийн амьдрал ид насандаа ийнхүү дууссан боловч тэрээр уран бүтээлийн гандашгүй арвин өвийг хүн төрөлхтөнд үлдээжээ.
 
Ф. Шопены [[мазурк]], [[полонез]], [[вальс]], [[прелюди]], [[сонат]], [[ноктрюн]], [[этюд]] нь [[хөгжмийн урлаг]]т, ялангуяа төгөлдөр хуурын урлагийн хөгжилд шинэ үеийг нээжээ. Ф. Шопены хөгжмөөс баатарлаг эрмэлзэл, баяр, гуниг, хөнгөн хошигнол, гүн сэтгэлгээ бүхнийг сонсож болно.
 
== Намтар ==