Есүс Христ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: mzn:عیسی
б r2.7.2) (робот Нэмж байна: lez:Иса (пайгъамбар); косметические изменения
Мөр 2:
'''Есүс Христ''' (Бүтэн нэр: Иешуа бен Иосеф - Иосефын хүү Есүс) [[Христийн шашин|ХристИтгэлиийн]] гол төлөөлөгч ба үүсгэсэн хүн юм. Христэд итгэгчид түүнийг "[[Хуучин Гэрээ]]"-нд бичигдсэн зөгнөлийн Аврагч, [[Ариун Гурвал|Ариун Гурвалын]] нэг хэмээн үзэж, итгэдэг.
 
== Нэр ==
Есүс гэдэг Грек хэлний 'Ίησους (Iеsous)", Еврей хэлний “יהושע (Yehoshua)” эсвэл “ישוע (Jeshua)” гэх үгнээс гаралтай бөгөөд Ёхова бол Аврагч гэсэн утгатай.
Христ гэдэг нь Есүс гэдэг нэрийн Грек хувилбар бөгөөд мөн л Аврагч, Мессиа гэсэн утгатай юм.
 
== Амьдрал ==
[[FileФайл:Early life of Christ in the Bowyer Bible print 4 of 21. nativity of Jesus. Rubens.gif|thumb|Есүс төрсөн нь]]
Есүс Христийн талаарх мэдээлэл нь "[[Шинэ Гэрээ]]"-ний [[Дөрвөн дагалдагчийн бичсэн Сайн Мэдээ|эхний 4 номд]] бичигдсэн байдаг. Баярын мэдээний 4 номын 2 номд Христийн төрөлтийн талаар дэлгэрэнгүй дурдсан байдаг. [[Лук|Лукын сайн мэдээнд]] тэнгэр элч Габриел Галил хот луу явж, онгон бүсгүй [[Марь|Марьтай]] уулзан, түүнд Христийг төрүүлэх болсон тухай хэлдэг. Марь нь [[Давид Хаан|Давидын]] удмын Иосеф гэгч хүнтэй сүй тавьсан байлаа. Матайн сайн мэдээнд Иосеф Марийг хөл хүнд болсныг мэдээд Мариас нууцаар сүйгээ цуцлах гэтэл Габрель тэнгэр элч түүнд үзэгдэн учрыг тайлбарласнаар Иосеф Марийг эхнэрээ болгон авдаг. Лукын сайн мэдээнд тэр үеэр бүх нийтийн хүн амын тооллого болох болсон тул бүх хүн төрөлх нутагтаа очиж бүртгүүлэх шаардлагатай болсон ба тэр 2 [[Израйль|Израйлийн]] [[Бетлехем хот]] уруу явав. Тэнд байх үедээ Марь анхны хүүгээ төрүүлэн Есүс гэж нэрлэсэн тухай [[Матай]] болон Лук номонд хоёуланд нь өгүүлдэг. Тэдэн дээр Дорно зүгээс ирсэн мэргэд болон талын хоньчид ирэн хүндлэл үзүүлсэн талаар дурдсан байдаг. Орой нь тэнгэр элч Иосефын зүүдэнд дахин үзэгдэж Египет уруу зугт гэсэн тул Иосеф эхнэр, хүү хоёроо аваад зугтдаг. Учир тэр үед Иудаг хаанчилж байсан Херод хаан Есүсийг алахаар санаархсан байжээ. Цаг тайван болоход тэд буцан ирж Назар хотод суурьшсан.
Түүний дараа 30 настай байх үедээ, Иохан Баптистаар усан баталгаа хийлгэж, 40 хоногийн турш цөлд мацаг барин, дараа нь Галилд байхдаа өөрийн үйлчлэлээ эхэлсэн. Тэрээр хамгаас дотно 12 дагалдагчтай байсан.
 
=== Үйлчлэл ===
Христийн үйлчлэлийн талаар мөн л сайн мэдээний 4 номд дурдсан байдаг. Түүний үйлчлэл ойролцоогоор МЭ 28-29 оны үед эхэлсэн бөгөөд Иордан голд усан баталгаа хийлгэж эхэлсэн. Тэрээр [[Иудейзм]]ын номлол болон Тэнгэрийн улсын талаар сургаал номлож, өвчтэй нэгэн болон чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийг эдгээж байлаа. Гэм нүгэлтэй хүн зохих шийтгэлээ хүртэх бөгөөд нүглээ хүлээн зөвшөөрсөн хүнд Бурхан мөн хайр ивээл, энэрлээ харамгүй өгөх тухай сургаал заадаг байсан байна. Тэрээр өөрийгөө Бурханы Хүү хэмээн өргөмжилсөн бөгөөд үүнд нь Еврейчүүд төдийлөн итгээгүй.
 
Еврей библи буюу [[Хуучин Гэрээ]]нд Мессиа нэртэй аврагч ирээдүйд ирж өөрийн ард түмэнд тусална хэмээн зөгнөж бичигдсэн байдаг бөгөөд Израйльчууд тэрхүү аврагчийг Ромын дарлалаас чөлөөлнө хэмээн ойлгосон. Христийг дагагчид болон түүний арван хоёр шавь нь түүнийг Мессиа мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Христ нь "Дайснаа хүртэл хайрлаж, найр тавин, ах дүүс мэт харьцах хэрэгтэй" хэмээн заадаг байсан.
 
=== Цовдлолын үхэл ===
[[FileФайл:69 Mark’s Gospel X. the crucifixion image 2 of 2. Jesus crucified. after Rubens.gif|thumb|Цовдлогдсон Христ]]
МЭ 30 эсвэл 33 оны [[Дээгүүр өнгөрөх баяр]]ын өмнөх өдөр Христ Иерусалим хот уруу ирсэн. Түүнийг хүмүүс халуун дотноор хүлээн аван баярлаж байлаа. Тэрээр [[Иерусалим]] хотод дагалдагч нартайгаа сүүлчийн оройн зоогийг барьсан байдаг. Тэд хоолондоо усан үзмийн шүүс, барьсан талх идсэн бөгөөд усан үзмийн шүүс нь Христ хүмүүсийн төлөө өгсөн цусыг төлөөлж, талх нь Христийг төлөөлдөг байна. Одоо ч Христэд итгэгчид үүнийг санан дурсаж Талх ба шүүсийг иддэг.
Хооллож дууссаны дараа Есүс дагалдагч нарынхаа хамтаар Сион ууланд байх цэцэрлэгт очоод байж байтал түүний дагалдагч [[Иудас]] түүнээс урван 30 мөнгөөр зоосоор түүнийг худалдан сүмийн зэрэгтүүдэд барьж өгсөн. Тэгээд тэд Түүнийг загалмайд цовдолсон ба нас барах үед нь Иерусалимын Иудейн сүмийн хөшиг голоороо урагдаж, 3 цагийн турш тас харанхуй болж, газар хөдөлсөн гэж бичигдсэн байдаг.
=== Үхлийн дараах Амилалт ===
Шинэ Гэрээнд тэмдэглэгдсээр Христийг үхсэний түүний дагалдагч нар түүнийг хадан булшинд оршуулсан байна. Гэвч Христ 3 өдрийн дараа амилсан бөгөөд 40 хоногийн турш дагалдагч нартайгаа хамт амьдраад тэнгэр үрүү хөөрчээ. Тэрээр хөөрхөөсөө өмнө дагалдагч нартаа Өөрийнх нь талаар дэлхийн бүх үндэстэнд, хэлтэнд хэл гээд итгэсэн хүн бүр мөнх амьтай болно гэж амласан байдаг. Энэ талаар сайн мэдээний дөрвөн номын сүүлчийн бүлгүүд бүр дээр бичигдсэн байдаг юм.
 
== Мөн үзэх ==
* [[Абрахам]]
* [[Библи]]
* [[Христийн шашин]]
 
== Гадаад холбоос ==
Мөр 139:
[[lb:Jesus vun Nazaret]]
[[lbe:Эса идавс]]
[[lez:Иса (пайгъамбар)]]
[[lg:Jesu Kristo]]
[[li:Zjezus Christus]]