"Их-Уул сум (Хөвсгөл)"-ны өөр хувилбарууд

б
Tomdashnyam (яриа)-н хийсэн засваруудыг 202.5.202.49-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
б (Tomdashnyam (яриа)-н хийсэн засваруудыг 202.5.202.49-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.)
1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад бий болжээ. 1933 оны тооллогоор 718 өрхийн 2,700 оршин суугч, 68,000 орчим толгой малтай байв. 1956 онд [[Тариалан сум (Хөвсгөл)|Тариалан суманд]] нэгтгэгдсэн ч 1959 онд дахин зохион байгуулагдсан. 1958-1990 онд Саруул-Амьдрал [[нэгдэл]] үйл ажиллагаагаа явуулж байв.
 
Хотгойдын шадар ван [[Чингүнжав]] Манжийн түрэмгийлэгчдээс зугтаж явахдаа одоогийн Их-Уул сумын Асгат багийн баруун давааг даван одсон гэсэн түүх байдаг. Түүний хайртай хонгор морь баруун давааны бартааг үл ажран тэнхээт хүлгийн ёрыг гаргаж замын хар хатираагаар давахыг харсан нутгийн ардууд түүнээс хойш баруун давааг Хонгорын даваа гэж нэрлэх болжээ. Хожим нь Шадар Ван Чингүнжав ар зуслангийн Ангархайн ам гэдэг газар гал түлж цай чанаж ууж байгаад баригджээ.Их Уул сумын Халзан Бүргэдэй уулын ноён оргилд түүний эдэлж хэрэглэж байсан зүйлсээс өргөгдсөн байдаг. Энэхүү гайхамшигт хайрханы нэрээр нэрлэгдсэн Халзан Бүргэдэй ХХК-ны захирал нь Хөвсгөл аймаг Их-Уул сумын Бэсүд Дашнямын Самбуу-Ёндон гэж залуу байдаг. Их-Уул сумын засаг даргаар Мянганбаяр,ИТХ-н даргаар Д.Амаржаргал нар ажилладаг.
 
2011 оны байдлаар 234 мянган толгой мал тоолуулсан нь хөвсгөл аймагтаа төдийгүй улсад дээгүүр орох үзүүлэлт юм.