Түвшинширээ сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 4:
1720-иод онд Халхын [[Сэцэн хан аймаг|Сэцэн хан аймгийн]] [[Эрх гүн Хардэл бэйс]]ийн хошуу, 1921 оноос Сэцэн хан аймгийн [[Эрх гүн Хардэл]]ийн, 1923 оноос [[Өлзийт]], [[Малгар]], [[Оорцог уул]]ын хошууны нутаг байлаа. 1923-1925 онд Хан хэнтий уулын аймгийн Хардэл жанжин гүний хошуунд харьяалагдах Өлзийт сум, дарьгангын баруун гар тэмээчин сүрэг буюу Уулбаянмөнх уулын отгоос Түвшинширээ сум байгуулагдсан байна.
 
== Газар зүйГазарзүй ==
432,7 мянган га нутаг дэвсгэртэй. Намхан толгод, гүвээ голлосон нутаг бэлчээртэй. Тус суманд Ширээт, Өлзийт, Халх хошуу, Малгар, Дэлгэрхаан, Үнэгт, Оорцог, Зараа, Суман, Цант, Төрөнгийн хад, Арингийн чулуу зэрэг ноёлог хадан цохио, уултай. Их бага булаг, Алтанбулаг, Хулгар, Хавцал, Адгийн булаг зэрэг гол горхитой. Замт, Өргөө тойром, Сангийн далай, Хөвөнт, Шүүт гэсэн нуур цөөрөм, Билгэх, Тоглох, Өгөөмөр гээд говь цайдам бүхий нутагтай.