Есөнзүйл сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 4:
 
=== Эхэн үе (1931-1960 он) ===
Эхэн үе (1931-1960 он)
 
Анх энэхүү сумыг 19321931 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн [[Монгол Улсулс|БНМАУ]]-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 5 дугаар тогтоолоор [[Цэцэрлэг-Мандал аймаг|Цэцэрлэг-Мандал аймгийн]] [[Өвөрхангай|Арвайхээр]] уулын хошуу]]наасхошуунаас тасалж Есөнзүйлийн гол Тахилганы дэнжид ''Есөн зүйл'' нэртэй анх байгуулжээ. 1933 онд 5 баг, 382 өрх, 1600 хүнтэй байлаа. 1952 онд [[Өвөрхангай|Есөнзүйл]] суманд Хөгжил [[нэгдэл]] байгуулагдсан. 1959-1960 онд [[баг]]ийгбагийг [[бригад]] болгон томсгож, сум, нэгдлийн гэсэн хоёр хуралтай, нэг хуралтай болж өөрчлөгдөн зохион байгуулагджээ.
1950иад оны дунд үеэс одоогийн байгаа Зүүн хайрхан уулын ар Мөнхбулагт төвлөрсөн.Тус сум нийслэл [[Улаанбаатраас]] 360 км, аймгийн төв Арвайхээрээс 96 км Монгол улсын төв цэгээс 20км. Эртний нийслэл Хархорумаас 80км-т, [[Бүрд]], [[Баян-Өндөр]], [[Сант]], [[Өлзийт]], [[Хужирт]] сумтай хил зааглан оршдог. Төв замаас 11Км зайтай, өндөр хүчдлийн нэгдсэн сүлжээнд холбогдсон . 970 өрх ,3422 хүн амтай , 700 орчим сурагчидтай 11-н жилийн сургууль , 70хүүхдийн цэцэрлэг, эх барих, эмэгтэйчүүд, мэс заслын блоктой 20 ор бүхий СДЭ эмнэлэг, ХААН банк, МШБанк,ЦХолбоо ХХК-ний салбар, Шуудан холбоо, ЦШСүлжээ, НИК, МТ ойл ХХК харъяа ШТС-ын салбар , Соёл, Худалдаа үйлчилгээний төвүүдтэй, Үйлдвэрлэл худалдаанийн 4 ХХК, 2 хоршоо, 8малчны бүлэг бүхий, Арвайхээр-сумын хооронд өдөр бүр, сум- Улааанбаатарын хооронд 7 хоногт 2 удаа зорчигч тээврийн байнгын үйлчилгээтэй дэд бүтцийн хөгжил сайтай зүүн бүсиийн сумдын төв юм.
 
Сумын нутагт халиун буга, бор гөрөөс , аргаль, чоно, үнэг, хярс, цагаан бор тарвага зэрэг ан амьтад, нинж нагва, юмдүүжин, эгэл марал, бамбай, цээнэ, монгол туйплан, банздоо, алтан гагнуур, сөд өвс, нохойн хошуу зэрэг эмийн, зэрлэг сонгино уулын төмс, таана, хөмүүл, жууцай, гоньд, бираага, зэрэг хүнсий ургамал элбэг ургадаг.
 
Халх монголын анх дугаар Богд, шашин төр, соёлын нэрт зүтгэлтэн, уран барималч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч Г.Занабазар тус сумын нутаг Есөнзүйл (Усанзүйл)-д төрсөн.
 
Есөнзүйл суманд Өндөр гэгээний хүйг дарсан газарт анх босгосон ”Өвгөн суврага” Дашгунгаадэжид хийд байдаг бөгөөд 1994-1995 онд сэргээсэн билээ . Энэхүү сувраг дуганыг сэргээхэд сүмийн захирагч гиег Чимэддорж агсаны хань Д.Батдэлгэр зээ хүү Ч.Ганхүү нар санаачлан өөрсдийн өвлөн хадгалж ирсэн бурхан шашины эд өглөгт тулгуурлан хөрөнгө мөнгөний ихэнхийг хувиасаа зарцуулсан юм . Өндөр гэгээний живхний үнс асгасан Цагаан толгой Өвгөн суврагны зүүн урд цайран харагддаг билээ. Мөн сумын төвд Гандан чойнпилин хийд үйл ажиллага явуулаж байна.
 
Домогт буурлын хөшөө, Бугат дэл, Нарантолгойн хадны сүг зураг,, Жонон вангийн хэрэмний туурь, нэн эртний түүхийн дурсгалт чулуун хөшөөнүүд Хүннү Түрэг, Уйгарын дурсгалт хирэгсуурүүд Сэнгэ цохио, Далай гүний хүрээний туурь, XVII-XVIII зууны үед амьдарч байсан халхын Жонон ван Дэмчиг угшил сайт хурдан хүлгийг алсаас авчирч Манжийн ноёрхлын үеэс эрийн гурван наадмын морины түрүүг авахаар Манж нараас морио нууж уях гэж байгуулсан домог бүхий хэрэмний туурь зэрэг түүх соёлын дурсгалт газрууд бий.
 
Улиаст өндөр, Ногоон тохой, Гацаан хүрэн чулуу, Бумбын хад, Баян-Үйлст, Хаалгын даваа, Сархайрхан, Нурамт, өвтийн сархиа зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай.
 
Эртний домогт Хүүхэн хутагт Буурлын хөшөө сумын нутгийн зүүн урд хэсэсгт оршдог.
 
Сумын иргэд уламжлалт мал аж ахуйг голлон эрхэлж МАА-н бүтээгдэхүүнийг борлуулж ирсний дээр 1960иад оноос газар тариалан эрхэлж, 3000 гаруй га эргэлтийн талбайд үр тариа, малын тэжээл, хүнсний ногоо тариалж, энэ талаар аймагтаа төдийгүй улсад алдаршин амт чанар сайтай айраг, арвайн гурил нь Зүйлийн хэмээн алдаршсан нэрийн бүтээгдэхүүн байв.
 
Тус суманд Д.Төрбат ахлагчтай туслах үйлдвэрийн /аймгийн анхны/ СХ-ийн бригад байгуулан сум, сум бригадын төвийн ихэнх барилгуудыг барьж ашиглалтанд өгөхийн зэрэгцээ гэр ахуйн эдлэл хэрэглэл, гутал, хийх засварлах, хувцас эсгэж оёх, арис ширэнд анхан шатны боловсруулалт хийх, дархан мужаан, талх нарийн боовны үйлдвэрлэл уламжлагдан хөгжиж ирсэн бөгөөд айраг цагаан идээ, эсгий хийх нэхий, сур элдэх талаараа алдартай.
 
Есөнзүйл сум газар зүйн хувьд хээрийн бүсэд, далайн түвшнээс дээш 1750-4107м өргөгдсөн 221.1 мянган кв.км нутагтай. Өргөрөгийн 46*41* уртрагийн 103*32*д байршилтай.
 
Хавцгайт, Модот, Тахилга, Зүүн гол, Марзат, Шургуулга, Олон түрүү, Шувуутын голуудын ундрага болсон Мөнхбулаг, Улаанчулуу, Тогоот, Чуван, Бумба, Цагаанхад, Сэрүүнбулаг, Дүрваат, Бага булаг, Өндөр эргэ, Цахиурт зэрэг олон булаг рашаантай.
 
Алаг дэлийн бүрд, Дэнхэр, Толгой, Цагаан нуур, Хөх бүрд, Цайдам, зэрэг нуурууд нь өвөлждөг болон усны 40 гаруй төрлийн шувуудаа цэнгэж байдаг.
 
Манай сумаас Эх орноо хамгаалах, хөгжүүлэхэд эрхэм гавъяа байгуулсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн. Хөгжил нэгдлийн анхны дарга Ж.Гүнд ахмад дайчин С.Нагван Улсын сайн малчин Ж.Санжаажав, П.Сугар Улсын аварга тууварчин Д.Сумъяа, Улсын аварга тариаланч Д.Төмөрсүх Улсын аварга анчин Б.Готов Улсын алдарт уяач И.Дулам, АИХ-ын депутат Н.Ханджав нар төрөн гарсан юм.
 
Тус сумын уугуул иргэдээс математикийн шинжлжх ухааны доктор Монгол улсын гавьяат багш Ц.Дашдорж, Монгол улсын гавьяат багш Г.Балдан, Монгол улсын хүний гавьяат эмч Ц.Дамдинсүрэн, Анагаах ухааны доктор Ш.Содномпил, Д.Баярмаа байгаль нийгэм хэл шинжлэлийн ухааны дэд доктор Н.Жамсансүрэн, Б.Дампил, Г.Цэрэн, Э.Чинбат, Д.Дүгэржав, Д.Ууганбаяр Монгол улсын начин М.Жамъянпүрэв, Ардын дуу судлаач, хөгжимчин, дуучин, ая зохиогч Р.Оюунбат, зураач Б.Батсүх, яруу найрагч О.Цэрэндаш Д.Алтангэрэл, олон улсын хэмжээний мастер М.Баярсайхан Т.Ундрах, спортын мастер Б.Баярбат, Г.Чихэнбэ, Г.Батбаяр, Б.Гунгаа, зэрэг олон алдартай тамирчид төржээ. Мөн тус сумаас эрдэмийн аяны гараагаа эхэлсэн хэл шинжлэлийн ухааны доктор О.Адъяа, анагаах ухааны доктор Т.Дорж, З.Мэндсайхан, Хими боилогийн шинжлэх ухааны доктор З.Ичинхорлоо, Б.Мяхдадаг, техникийн шинжлэх ухааны доктор Д.Пунцаг, ХАА, ЭЗ-ийн шинжлэх ухааны доктор Ч.Бямбадорж, Б.Ганбаатар нарын эрдэмтэд бий. Мөн Д.Цагаансугар, Г.Маам , Д.Ганбат, Д.Хүнмэдэхгүй, Ж.Адьяа, З.Цацрал, Н.Батмандах, М.Батболд, Б.Адьяадорж, Д.Чулуунбат нарын мянгат малчид төрөн гарсан билээ
 
Сумын хэмжээнд Морин спорт уяачдын “ Толин сарт” холбоо, үндэсний шагайн харвааны “ Мэргэ” товчоо үйл ажиллагаа явуулж аймаг болон бүсийн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.
 
Ийнхүү тус сумын уугуул иргэд, хөдөлмөрчид улс эх орныхоо хөгжилтэй хөл нийлүүлэн сум орноон дэгжээн хөгжүүлэх, үйлсэд хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байна.
 
ЗДТГазар
 
{{Өвөрхангай}}