Идэр сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.179.20.158 (яриа)-н хийсэн засваруудыг L.Amarbat-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
No edit summary
Мөр 16:
Энэхүү нутаг нь уулын хүрэн, өндөр уулын намагт, ширэгт хөрс, нугын хээрийн бор хөрстэй юм. Ойд Сибирийн шинж голлодог. Хар мод, тоорой, бургас, далан, хайлаас, яргай, сухай, торлог, нохойн хошуу, харгана зэрэг модлог ургамал, вансэмбэрүү, арц, цээнэ, алтан гагнуур, ванлиг, согоон сум, лидэр, дэгд, юмдүжин, ажигцэрэн, мэхээр, сонгино, мангина, гоньд, цээнэ, тагш зэрэг эмийн ургамал, ботуул, борог, агь, ерхөг, хялгана, тарваган шийр зэрэг бэлчээрийн өвслөг ургамал, нэрс, үхрийн нүд, аньс, хад, улаалзгана, тошлой, гишүүнэ чонын хэл зэрэг жимс ургана.
БугБуга, хүдэр, аргаль, янгир, бор гөрөөс, шилүүс, гахай, чоно, үнэг, хярс, дорго, жирх, чандага, туулай, мануул, тарвага, зурам, үен, солонго, өмхий хүрэн, нохой зээх зэрэг хээрийн ан амьтан, хотон, хойлог, тас, бүргэд, сар, тогоруу, тоодог, ууль, цорхируул, өвөөлж, ятуу, хөхөө, хун, ангир, галуу, нугас зэрэг шувууд, тул, зэвэг, алгана, хайруус зэрэг загастай. Жонш, хувирмал хаш, оюу, зос, зэсийн хүдэр, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагтай.
 
Сэвжидбалбар уул, Бөхөн шарын нуруу зэрэг тахилгат уулс, Алаг ямаат, Гялгар, Зостын шомбон, Нураг, Овоот, Битүүт, Баруун, зүүн, дунд эхний уулс, Манхан, Мануустай, Нэрст хавтгай зэрэг уул толгод, Идэр, Ямаат, Жаргалант, Туна, Загастай, Цагаан гол, Халуун ус, Баруун жаргалант зэрэг гол, Цагаан, Ногоон, Ходоод, Ямаат, Товог, Дээд, доод Заваг, Таг, Үст, Гялгарын зэрэг нуур, мөн 200 гаруй булаг шанд, тоором, горхитой.