Гүржүүд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
бNo edit summary
Мөр 21:
'''Гүрж угсаатан''', бүрэн эрхт улсад олонх болж хэл соёлоо чөлөөтэй өвлөн буйн хувьд '''Гүрж үндэстэн''' гэж мөн хэлэгдэх нэгэн [[угсаатан|угсаатны нийтлэг]] [[Гүрж]] улсын үндсэн хүн амыг бүрдүүлдэг. Өдгөө дэлхийд 4.3 саяаас илүү Гүрж хүн байгаагаас дийлэнх олонх буюу 3.7 сая гаруй нь Гүрж улсад суурьшдаг. Мөн [[ОХУ]], [[Европын холбоо]]ны нутаг, [[АНУ]]-д тус бүр бумаас давсан тооны Гүрж угсаатан суурьшин амьдардаг байна. Гүрж угсаатныг товчоор дуудахдаа ганц тоогоор бол '''Гүрж''', олон тоогоор бол '''Гүржүүд''' ({{lang-ka|ქართველები}}, ''kartvelebi'') гэж хэлнэ.
 
Төрөлх [[Гүрж хэл]] нь [[Картвел хэлний язгуур]]т хамаардагаас Гүржүүд хаяа залгах бусад угсаатнаас эрс ялгардаг бололтой. Картвел бүлгийн [[Мегрел хэл|Мегрел]], [[Сван хэл]]ээр ярилцагсадыг Гүрж угсаатан гэж үзэхэд болно. Гүрж хэлэнд зориулсан [[Гүрж үсэг]] хэрэглэдгээрээ бас онцгойрно. ГүржүүдТэд [[Гүрж бичиг|Гүрж бичгээр]] 5-р зуунаас хойш боловсрол олсоор иржээ.