Нармай Монгол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
бNo edit summary
Мөр 1:
[[Хүн төрөлхтөн|Хүн төрөлхтний]] түүхэн үйл явцын үр дүнд урьд нэгэн [[улс]]ад хамаарч асан [[үндэстэн]] [[угсаатан]] [[хэлтэн]] өдгөө хоёр эсвэл хэд хэдэн улсад хуваагдан тархсан байх нь түгээмэл байдаг. Харин тэдний дундаас [[тусгаар тогтнол|туурга тусгаар]] [[бүрэн эрхт улс|бүрэн эрхт нэгэн улс]]ад газар нутагтайгаа [[эргэн нэгдэхийн төлөөх санаархал]] тоотой хэд илэрч байгаа. Чухам яг ийм тэмүүлэлт үзэгдэл сүүлийн [[зуун]] жилийн дотор [[Монгол үндэстэн]], [[Монгол үндэстэн|Монгол угсаатны]] дотор их бага хэмжээгээр өрнөсөөр ирлээ.<ref>Kaplonski, Christopher (2004). Truth, History, and Politics in Mongolia. Psychology Press. p. 15.</ref><ref>Naby, Cyril; Dupree, Louis; Endicott-West, Elizabeth (1991). The Modernization of Inner Asia. M.E. Sharpe. p. 193.</ref>
 
'''Нармай Монгол''' ({{lang-en|Pan-Mongolism}}; {{lang-ru|Пан-Монголизм}}) хэмээн нэрлэгдэх энэхүү үзлээр бол хаяа залган байрласан [[Монгол Улс|Монгол]], [[Өвөр Монголын Өөртөө Засах Орон|Өвөр Монгол]], [[Бүгд Найрамдах Буриад Улс|Буриад]] гурван [[Даяар Монгол|Монгол орон]]д суух [[Монголчууд]] газар нутагтайгаа хамтдаа бүрэн эрхт нэгэн улс болох учиртай аж. Голд нь орших [[Монгол Улс|Монгол]] хэдийнээ тусгаар тогтнож чадсан боловч [[Хятадын Монголчууд|Хятадын мэдэлд үлдсэн Монголчуудаас]] цөөхүүлээ юм.<ref>Hodder, Dick; Lloyd, Sarah; McLachlan, Keith (1998). Land-locked States of Africa and Asia. 2. Taylor & Francis. p. 150.</ref> Харин Өвөр Монгол [[Бүгд Найрамдах Хятад Ард Улс]]ын [[өөртөө засах орон]] болдог бол Буриад [[Оросын Холбооны Улс]]ын [[холбооны этгээд]] болдог.<ref>Steiner-Khamsi, Gita; Stolpe, Ines (2006). Educational Import: Local Encounters with Global Forces in Mongolia. Macmillan. p. 12. </ref> Хааяа түүхэн ба газрын ойроос зарим талаар дотноссон өнөөгийн [[ОХУ]]-ын бүрэлдэхүүн дэх [[Бүгд Найрамдах Тува Улс]], [[Алтайн Бүгд Найрамдах Улс]], [[Алтайн хязгаар]]ын [[Түрэг хэлний бүлэг|Түрэг бүлгийн хэлт]] ардхэд түмэнхэдэн ард олонхтүмний байхуугуул нутгийг Нармай Монголын зорилгод хамруулан үзэх нь байдаг. Одоо цагт дээрх бүх газар орны дундаас [[Монгол Улс]]аас бусдад нь Монголчууд олонх үндэстэн нь биш ажээ.
 
[[20-р зуун]]ы эхэнд ихэнх Монголчуудыг эрхшээн байсан [[Манж Чин улс|Чин улс]] мөхөхөд тусгаар тогтносон Монгол улсыг байгуулах боломж бүрдсэнээр Монголчуудын үндсэрхэг хөдөлгөөн үүссэн. [[Зөвлөлт Холбоот Улс|Зөвлөлтийн]] [[Улаан цэрэг|Улаан цэргийн]] тусламжтайгаар [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс]] байгуулагдаж чадсаны дараагийн хэдэн арван жилд Монголын гадаад бодлого нутгаа тэлэхээс илүүтэй тусгаар тогтнолоо батлан бэхжүүлэхэд чиглэсэн. [[1990]] оны хувьсгалаар [[Монгол]]д эв хамт улс төрийн дэглэмээс татгалзаж, Зөвлөлтийн хараанаас салснаас хойш Нармай Монгол үзэлт олон байгууллагууд байгуулагдсан боловч өргөн хүрээний дэмжлэг олж чадахгүй л байна.