Элст: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
бNo edit summary
Мөр 71:
'''Элст''' ([[Халимаг хэл|хал.]] ''Элст''), өөрөөр бас '''Элстэй''' ({{lang-ru|Элиста}} гэдгээс улбаалан) хэмээн дууддаг нь — [[Оросын Холбооны Улс]]ын бүрэлдэхүүн дэх [[Бүгд Найрамдах Халимаг Улс]]ын [[нийслэл]] [[хот]]. 2010 оны тооллогоор бол 103,728 оршин суугчтай байна.<ref>ОХУ-ын 2010 оны хүн амын тооллогын урьдчилсан дүнгээр</ref>
 
==Түүх==
== Иш үндэс ==
Оросын хамжлагат тариачин Степан Прокопьевич Кийков 1862 оны хавар нэгэн Халимагийн зөвлөсөнөөр байшин барьснаар суурь тавигджээ. 1865 он гэхэд Элст 15 байшин баригдсан байв. Үүнээс 1865 онд Элст хотыг үүсгэн байгуулагдсан гэж үздэг. 1930 оноос "Элст" хотын зэргийг олов. 1942 оны 8 сард Элст хот [[Нацист Герман|Германчуудад]] эзлэгджээ. 1944-1957 оны хооронд Элст хотыг "Степной" гэж нэрлэн [[Ставрополь муж]]ийн нэгэн хэсэг гэж үздэг байсан үе бий.
 
==Ерөнхий==
Өнөөдөр Элст хот Халимагийн улс төр, эдийн засаг, соёлын төв. Эх газрын эрс тэс уур амьсгал эх газрын эрс тэс. 1940 оны 8 сарын 7-нд энэ хотод 42,9 хэмийн халуун болж байжээ. Харин 1935 оны 1 сарын 8-нд 34 хэмийн хүйтэн болсон байна. 2010 оны байдлаар Элиста хот 10 бичил хороолол, баруун хойд, өмнөд, дүүрэгт хуваагддаг. Элст хотод том оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явдаггүй. Зөвхөн микро автобус үйлчилдэг. 2012 оны байдлаар хотын нийтийн тээвэрт 10 гаруй тогтмол чиглэлээр микро автобус үйлчилж байна. Тасалбарын үнэ 10 рубль.
 
==Соёл, гэгээрэл, үзвэр==
Элст хотод "Джангар" хүүхдийн театр, Хошин шог, драмын театр, Б.Басанговын нэрэмжит халимагийн улсын их театр, А.М.Амурсананагийн нэрэмжит номын сан, Н.Очирын нэрэмжит хүүхдийн номын сан, А.С.Пушкины нэрэмжит хотын номын сан, Н.Н.Пальмовын нэрэмжит орон нутаг судлалын музей, Халимагийн дүрслэх урлагийн музей, Буддизмийн түүхийн музей, Соёлын ордон, Улсын концертын зал, “Родина” соёлын төв, “Октябрь” кино театр ажилладаг. Хотын төвд В.И. Ленины нэрэмжит талбайл “Пагода на 7 дней”, усан оргилуур, шатрын талбай бий. Элст хотын өндөр довцог дээр Халимагийн нийслэл чөлөөлсөн танкийн бригадад зориулсан хөшөө, “Дружба” паркад “Бортха” рашааны булаг бий. Будда бурханы хөшөө, Жангар туулийн хөшөө, Халимагийн цөллөгийн дурсгалын цогцолбор «Исход и Возвращение», Сити Чесс шатрын ордон зэрэг жуулчидын анхааралд өртдөг газрууд бий. Элиста хотын хамгийн эртний барилга нь 1907 онд баригдсан Улаан сургууль юм. Элст хотод дөрвөн том талбай, нэг өргөн чөлөө, нэг цэцэрлэгт гудамж бий. Элст хотын ихэнхи гудамж нь орос нэртэй. Гэвч Халимаг, Монгол нэртэй гудамж цөөнгүй. Жишээ нь Элст хотод Сүхбаатарын гудамж, Халх голын гудамж, Алтан булаг гудамж, Аршааны гудамж, Бамба цэцэг гудамж, Баруун гар гудамж, Зүүн гар гудамж, Жангарыг гудамж,Хаврин дун гудамжийг нэрлэж болно.
 
==Эрүүл мэнд==
1988 онд Элст хотод ДОХ-ын халдвар нэгэн зэрэг олон хүнд тархсан явдал бүртгэгджээ. Тухайн үед ариутгаагүй зүү тариурыг хэрэглэсний уршигаар нэгэн зэрэг 40 гаруй хүн ДОХ-ын вирусийн халдвар авсан байна. 1988 оноос хойш 2011 оныг хүртэлх хугацаанд Халимагт нийтдээ ДОХ-ын вирусийн халдвар авсан 300 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. ДОХ-ын халдвар авсан хүмүүсээс 90 орчим нь нас баржээ.
'''
 
== Зүүлт ==
{{reflist}}