Колин Фөрт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 8:
| идэвхитэй_жилүүд = 1983–одоо
}}
 
'''Колин Эндрю Фөрт''' ({{lang-en|Colin Andrew Firth}}, 1960 оны есдүгээр сарын 10-нд төрсөн) [[Их Британи]]йн кино, телевиз, театрийн жүжигчин. Жэйн Остины ''Pride and Prejudice'' зохиолоос сэдэвлэн 1995 онд бүтээсэн телевизийн киноны ноён Дарсигийн дүрээр алдаршжээ. 2011 онд Фөрт ''The King’s Speech'' кинонд бүтээсэн VI Жорж хааны дүрээрээ [[Оскарын шагнал|Америкийн кино академи]], BAFTA, Алтан Бөмбөрцөг, Screen Actors Guild Award-ын Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэн. Өмнөх жил нь тэрээр ''A Single Man'' киноны дүрээрээ анх удаа Оскарт нэр дэвшиж, BAFTA-гийн Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртэж байжээ. Фөрт 2011 онд Холливудын Walk of Fame-д өөрийн одтой болсон билээ.
 
 
==Бага нас==
Line 16 ⟶ 14:
 
Арван нэгэн настайдаа Миссури мужийн Сэйнт Луист амьдарч байв. Сүүлд Хэмпширийн Винчэстэр дэх Аламэйн Монтгормэрийн ахлах сургуульд дараагаар нь Бартон Пэвэрилийн коллежид суралцжээ. Ахлах сургуульд байхдаа гитар тоглохыг хүсдэг байсан ч сургуулиас нь саксофон, гитар зэрэг хөгжим тоглохыг хориглодог байв.
 
 
==Ажил мэргэжил==
Line 37 ⟶ 34:
 
Фөрт мөн Filmaka студийн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд энэ байгууллага нь олонд танигдаагүй авъяаслаг кино найруулагчдын бүтээлийг мэргэжлийнхэнд хүргэх зорилготой.
 
 
===Зохиолч===
Фөртийн анхны ном ''The Department of Nothing'' 2000 онд хэвлэгдсэн. Энэхүү номын богино өгүүллүүдийг Ник Хорнбай түүвэрлэсэн бөгөөд хүмүүстэй харьцахаас айх өвчтэй хүүхдүүдэд тусламж болгон гаргажээ. Фөрт, Хорнбай нар ''Fever Pitch'' киноны үеэр танилцсан юм. Мөн тэрээр 2009 онд хэвлэгдсэн ''We Are One: A Celebration of Tribal Peoples'' номонд өөрийн бичсэн өгүүллүүдээ оруулжээ. Энэ номонд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийн соёл иргэншлийг харуулсан. Лорэнс ван дэр Пост, Ноам Чомски, Клод Лэви-Страус, Дави Копэнава Яномами, Рой Сэсана нарын олон зохиолч нар энэ номонд өгүүллээ багтаасан. Номын зохиогчийн шагналын мөнгийг нутгийн уугуул иргэдийн эрхийг хамгаалах Survival International байгууллагад шилжүүлсэн байна.
 
 
==Хувийн амьдрал==
Line 47 ⟶ 42:
 
2011 оны 1-р сарын 13-нд Фөрт Hollywood Walk of Fame-д нэрээ бичүүлсэн 2429 дэх одын эзэн болсон. Мөн оны 4-р сард ''Time'' сэтгүүл түүнийг дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодруулсан юм.
 
 
==Нийгмийн идэвхи==
Line 63 ⟶ 57:
2011 онд түүнд Commander of the Order of the British Empire (CBE) цол олгосон. 2012 оны 3-р сарын 8-нд Фөртийг Freeman of the City of London болгосон.
 
{{DEFAULTSORT:Фөрт, Колин}}
[[Category:Британийн эрэгтэй жүжигчид]]