Рио-де-Жанейро: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: dsb:Rio de Janeiro Өөрчилж байна: vep:Rio-de-Žaneiro
No edit summary
Мөр 67:
|вэб хуудас =[http://www.rio.rj.gov.br/ www.rio.rj.gov.br]
}}
'''Рио-де-Жанейро''' ({{lang-pt|Rio de Janeiro}}) нь [[Сао Сан-Паоло]]гийн дараа ордог [[Бразил]]ийн хоёр дахь том хот, Рио-де-Жанейро мужийн төв юм. Хотын нэр нь "Нэг сарын гол" гэсэн утгатай. Бразил улс [[Португал]]ийн колони байх үед 1763 оноос 1822 он хүртэл бараг хоёр зууны туршид, тусгаар тогтносны дараа 1822 оноос 1960 он хүртэл тус улсын нийслэл байжээ. 1808 оноос 1821 он хүртэл [[Португалийн эзэнт гүрэн|Португалийн эзэнт гүрний]] ''де факто'' нийслэл байжээ. Рио-де-Жанейро нь ихэнхдээ "Рио" хэмээгддэг бөгөөд үүнээс гадна ''A Cidade Maravilhosa'' буюу "Гайхалтай хот" гэсэн хочтой.
 
Рио-де-Жанейро нь байгалийн үзэмж, [[Карнавалийн баяр]], [[самба]] болон бусад [[хөгжим]], [[зочид буудал]] олонтой жуулчдын далайн эрэг зэргээрээ дэлхийд алдартай. Далайн эргүүдээс гадна Корковадо уул дээр орших, [[Шинэ Дэлхийн долоон гайхамшиг]]ийн нэг "[[Нүгэл арилгагч Христ]]" (''O Cristo Redentor'') гэсэн [[Есүс Христ]]ийн аварга хөшөө, Чихрийн овооны уул, Самбидромо гэгч жил бүр Карнавалийн үеэр хэрэглэгддэг бүс, дэлхийн [[хөлбөмбөг]]ийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг [[Маракана цэнгэлдэх хүрээлэн]] зэргээрээ бас алдартай. Рио-де-Жанейрод мөн ''Parque Estadual da Pedra Branca'' буюу Цагаан чулууны мужийн парк, ''Floresta da Tijuca'' буюу "Тижука ой" гэсэн хот доторх хамгийн том ойнууд оршдог.