Хяргас сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1:
'''Хяргас''' нь [[Увс]] [[Аймаг|аймгийн]] [[сум]] юм. Хяргас сум Улаанбаатараас 1300 км, аймгийн төвөөсөө 160 км зайд оршдог. Засаг даргаар Л.Сүхбаатар ажилладаг.
 
Хяргас сумд Монголд гүнээрээ гуравт ордог [[Хяргас нуур]] байдаг. Хэцүү хар хад, Хар Тэрэмсийн амралт зэрэг үзэсгэлэнт газруудтай. Сумын ахлах сургууль нь алдарт туульч М.Парчингийн нэрэмжит болно. Ахлах сургуулийн захиралаар Ш.Доржпалам ажилладаг.
 
==Түүх==
Энэ газар эртнээс олон овог аймаг их бага хугацаагаар нутаглаж ирсэн. Хяргас гэсэн үг Киргиз гэдгийн Монгол хувилбар гэж ойлгож болно. Гэхдээ Хяргас гэсэн үг нь Хиргүй ус гэсэн үгнээс үүдэлтэй гэж үзэх хүмүүс ч байдаг. Баруун Монголын [[Ойрад]] угсааны [[Баяд]]ууд аж төрдөг. Тэдгээр нь [[Манж Чин улс]] Ойрадын [[Зүүнгарын хаант улс]]ыг мөхөөх үед одоогийн Шинжааны Тэнгэр уулсын орчмоос Алтайгаар дамжин орж ирсэн. Манжийн хаан Увс-Хяргас нуурын хооронд нутаг зааж, Арван Баядын хошуу болгон суулгахдаа Дөрвөд Далай ханы харьяанд оруулжээ.
 
Тус сум нь анх 1922 онд албан ёсоор байгуулагдсан. 2012 онд сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ой болох гэж байна.
 
==Хүмүүс==