Өвөр Монгол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 84:
=== Монгол гүрний дараа ===
[[Зураг:Altan Khan.jpg|thumb|Алтан хан]]
[[Юань улс]] (Их хааны улс) мөхсөний дараа [[Цагаан хэрэм]]ээс умард нутаг ахин Монголчуудын төв болов. Эхний зуунд үнэндээ Баруун ([[Дөрвөн Ойрд]]), Зүүн хоёр болон тусгаарлаж, түүнээс Зүүн Монгол баруун, зүүн хоёр гарт хуваагджээ. [[Халх]], [[Цахар]], [[Урианхай]] гурав буюу Зүүн гар [[хаан]]аар удирдуулж, [[Түмэд]], [[Хорчин]], [[Юншээбүү|Юншээбү]] гурав буюу Баруун гар [[жонон]]гоор залуулж байлаа.
 
1504 онд [[Батмөнх Даян хаан]] өөд болсны хойно орон нь 12 хөвүүнд салж өвлөгдөв. [[Ар Халх]] (одоогийн [[Монгол улс|Монгол орны]] дийлэнх хэсэг) отгон хүү [[Гэрсэнз]]эд очиж, Өвөр Халх зэрэг бусад Зүүн Монголын ихэнх хэсэг хожим Өвөр Монгол болсон юм.
 
[[16-р зуун]]ы дунд үед [[Барсболд хаан|Барсболд жонон]]гийн хүү Түмэдийн [[Алтан хан|Алтан]] хүчирхэгжлээ. Тэр Цахарт суух хааны зэрэгцээгээр [[хан]] цолтон болжээ. Алтан хан [[Мин улс]]ыг уулгалан довтолж, худалдааны ашигтай нөхцөлийг тулган хүлээлгэж, 1552 онд Ойрдын заримыг ихээр дарж, Хөх нуурын газрыг эзэлж байжээ. Мөн 1575 онд [[Хөх хот]]ыг үүсгэн байгуулсан нь өдгөө Өвөр Монголын нийслэл хот юм. 1577 онд Алтан хан Төвөдийн [[Шарын шашин|Гэлүгваа ёс]]ын их лам [[Гуравдугаар Далай лам|Содномжамцад]] [[Далай лам]] цол өргөмжилжээ.
 
=== Чин улсын дор ===