Өвөр Монгол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 91:
 
=== Чин улсын дор ===
[[17-р зуун]]ы эхээр Цахарын [[Лигдэн хаан]] Монголын хаан гэх нэртэй боловч үнэндээ Монгол ноёд бие даан тус тусдаа нутгаа мэдэн сууж байв. Тэр эвээр ноёдыг нэгтгэхийг хичээсэн боловч үеэл нарынхаа үйлдлээс болж санасандаа хүрээгүй. [[Харчин]], Хорчин, Өвөр Халхын ноёд [[Манж]]ын [[Нурхачи|Нурхач баатар]]тай холбоолов. Лигдэн хаан хэд хэдэн ялагдлын дараа 1634 онд Хөх нуур руу ухарч яваад [[Гансү]]д өвчнөөр нас эцэслэжээ. Хөх хот Манжид эзлэгдэн Манжын хаан [[Абахай]] өөрийгөө Монголын хаан өргөмжлөв. Ингэж одоогийн Өвөр Монгол орон Манж [[Чин гүрэн|Чин гүрний]] нутаг дэвсгэр болж байлаа. Энэ үеэс 1691 он хүртэл Ар Халх тусгаар байсан.
 
Хятадыг [[Манж үндэстэн|Манжууд]] байлдан эзлэхэд Өвөр Монгол голлох үүрэгтэй оролцсон бөгөөд Чин улсын дор 49 хошуу болон хуваагджээ. Харъяатын ёсоор [[17-р зуун]]ы эцсээр [[Галдан бошогт]]ийн эсрэг, [[18-р зуун]]ы дундуур [[Зүүнгарын хаант улс]]ын эсрэг аян дайнд явалцжээ. 19-р зууны Өвөр Монголын уран зохиол онцгой хөгжиж байлаа. Тэр дундаас [[тайж]] [[Ванчинбалын Инжиннаш]] хэмээх агуу зохиолч төрсөн билээ. 19-р зууны эцсээр Манжын ноёрхлын эсрэг [[дугуйлан|дугуйлан хөдөлгөөн]] өрнөсөн. Хөдөлгөөний нэг идэвхтэн нь шүлэгч [[Хишигбат]] байжээ. Хөдөлгөөн Манжын цэргийн хүчинд дарагджээ.