Тэмээ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 31:
Нүүдэлчдийн амьдарч ирсэн экологийн орчинд говь, цөл нэлээд нутгийг эзэлдэг бөгөөд үүнд дасан зохицож амьдардаг амьтдаас гэршүүлэгдэж, тэдний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн амьтны нэг нь '''тэмээ''' ([[Зураг:temege.png|17px]]) юм.
 
Дэлхийн тэмээний 90%-ийг Наран тэмээ (нэгганц бөхт), 9,6%-ийг Тэмээ (хос бөхт) эзэлдэг. [[Хятад]]ын хойд говь, [[Монгол]], [[Бүгд Найрамдах Халимаг Улс|Халимаг]], [[Кыргызстан]], [[Казакстан]] улс хос бөхт тэмээ үржүүлдэг. Хос бөхт тэмээ буй болсон явдал ч биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүсчээ. Хос бөхт тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөс “[[Хавтгай]]” юм. Энэ амьтан одоо ч манай орны [[Алтайн цаадах говь]]д амьдарсаар байна.
 
[[Венец]]ийн жуулчин [[Марко Поло]] [[13-р зуун]]д анх дэлхийд мэдээлж улмаар [[1870]]-[[1884]] онд [[Орос]]ын жуулчин [[Николай Пржевальский|Н.М.Пржевальский]] [[Төв Ази]]ар хэд хэдэн удаа том аялал хийхдээ Монгол орноор дайрч хавтгайг үзэж тодорхойлж бичсэний дээр агнаж гавлын яс, арьсыг нь судалгаа, үзмэрийн дээж болгон авсан байдаг. Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь 5000 жил болж байна. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсний дүнд Хүннү гүрэн, Монгол хэмээх улс үүсч хөгжих үндэс болсон гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоход хэцүү болно. Говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй болсон, элсэн хөрсөнд явах тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамалаар хооллох, олон хоногийн өл хоол даах чадвартайг нь танин мэдэж уналга эдэлгээнд ашиглах болсон байна.