Саарал чоно: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.6.4) (робот Нэмж байна: my:ဝံပုလွေ
бNo edit summary
Мөр 26:
|range_map_caption = Саарал чонын тархалтын зураг
}}
'''Саарал чоно''' (''Canis lupus'') буюу '''чоно''' (<small>[[олон тоо]]</small> чонос) - Чонынхон овгийн зэрлэг зүйлүүд дундаа хамгийн том биетэй зүйл. 300 мянга орчим жилийн өмнө Хожуу [[Плейстоцен]]ийн үед үүсч, мөстлөгийн үеийг давсан.<ref>Nowak, R. 1992. Wolves: The great travelers of evolution. International Wolf 2(4):3 - 7.</ref> ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн [[нохой]]той (''Canis lupus familiaris'') гарал нэгтэй болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй байгаа боловч ерөнхийдөө батлагдаад байгаа юм. Саарал чонын нэлээн олон дэд зүйл тогтоогдсон боловч, яг хэдэн дэд зүйл байгаа нь мөн л маргаантай байгаа ажээ. Саарал чоно экосистемдээ дээд түвшний мах идэштний байр суурь эзэлдэг. Чонынхон овгийн орчиндоо илүү дасан зохицомтгой зүйлүүдтэй адил биш ч, ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр, тэр байтугай хотожсон бүс нутагт хүртэл тархдаг.<ref>[http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=9E02E7D9133BF937A25750C0A9669C8B63&sec=&spon=&pagewanted=all Wolves: From Brink of Extinction to the Edge of the City]</ref>
 
Нэгэнтээ Еврази, Хойд Америкийн ихээхэн хэсэгт элбэг тархацтай байсан саарал чоно өдгөө хүний түрэлтээс болж энд тэнд устсаар хуучин эзэлж байсан нутаг дэвсгэрийнхээ тун өчүүхэн хэсэгт амьдардаг болжээ. Гэсэн ч саарал чонын нийт тоо толгойг харгалзан үзсэний үндсэн дээр Олон улсын байгаль хамгаалах холбооноос устах аюулгүй гэж үзсэн. Одоо чоно зарим нутагт хамгаалагдсан бол зарим нутагт спорт агнуурын амьтанд тооцогдсоор байгаагийн зэрэгцээ, малын дайсан хэмээн агнах явдал бий.