Алтайн Урианхай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 4:
Тэд [[Урианхай]] овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс дэглэм бүхий сурын харвааг өнөөдрийг хүртэл хадгалан харваж ирсэн нь өдгөө [[Монгол]] үндэстний хамгийн том баярын нэг болох [[Наадам]]д [[Урианхай сурын харваа]] хэмээн орж наадаж байна.
 
[[Зураг:Uriankhaisuriinharvaa.jpg|thumb|200px|Алтайн Урианхайн сурын харваа]][[Урианхай сурын харваа]] нь Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг байна.
[[Зураг:UriankhaiMosniiSurHarvaa.jpg|thumb|200px|Алтайн Урианхайн мөсний сур харваа]]Урианхай сурын харваа нь Наадмаар харвах зуны сур харваа, өвөл Цагаан сараар голын мөсөн дээр харвах Мөсний сур харваа гэсэн хоёр төрөлтэй байдаг. Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдлэж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байна. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ.
 
Мөн Алтайн Урианхайчууд [[тууль]] хайлдгаараа алдартай бөгөөд алдартай том туульсыг хэдэн өдөр хайлж байж туульч гэсэн эрхэм нэрийг зүүдэг байна. Эрт дээр үеэс тууль хайлж ирсэн алдартай туульчдын талаар үлгэр мэт сайхан дурсамжуудыг [[Урианхай]]н настнууд ам дамжин ярьж байдаг.