Хэнань муж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{coord|33.9|N|113.5|E|region:CN_type:adm1st|display=title}} {{Инфобокс БНХАУ-ын муж | ChineseName = 河南省 | Pinyin = Hénán Shěn..."
 
No edit summary
Мөр 43:
| Dialects = [[Мандарин Хятад хэл|Мандарин]], [[Хэнань аялга|Хэнань]]
}}
'''Хэнань''' ({{zh|c=[[wikt:河南|河南]]|p=Hénán}}; [[Хятадын шуудангийн газрын зургийн латин галиг|Шуудангийн газрын зургийн латин галиг]]: Honan) нь [[Бүгд Найрамдах Хятад Ард Улс]]ын [[Төв Хятад|төв хэсэгт]] орших [[Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мужууд|муж]] юм. Тус мужийн нэг [[Хятад дүрс үсэг|дүрст]] товчлол нь "豫" (yù) бөгөөд [[Хань улс]]ын [[Южоү (эртний есөн муж)|Южоү]] (豫州 Yù Zhōu), мужийн нэрээс гаралтай. Мужийн нэр 河南 нь "мөрний өмнө бие"<ref>{{zh icon}} [http://www.people.com.cn/GB/shenghuo/1090/2435218.html Хятадын мужуудын нэрийн гарал үүсэл], [[Ардын Өдрийн Сонин]].</ref> гэх утгатай боловч мужийн газар нутгийн дөрөвний нэг орчим нь [[Шар мөрөн|Шар мөрний]] хойд биед оршдог аж.
 
Хэнань нь 5000 гаруй жилийн түүхтэй, [[Хятадын түүх|Хятадын соёл иргэншлийн голомт]] гэгддэг бөгөөд 1000 орчим жилийн өмнө Хятадын соёл, эдийн засаг, улс төрийн төв нь байв. [[Шан улс]]ын нийслэл [[Иньшү]], [[Шаолинь хийд]] зэрэг түүх соёлын олон дурсгалууд байдаг. [[Хятадын түүхэн нийслэлүүд|Хятадын эртний найман их нийслэлийн]] 4 нь буюу [[Лүоян]], [[Аньян]], [[Кайфэн]], [[Жөнжоү]] нь Хэнань мужийн нутагт оршдог.
 
{{convert|167000|km2}} газар нутагтай Хэнань мужийн нутаг дэвсгэрийн ихэнхийг үржил шимтэй, хүн ам шигүү суурьшсан [[Хойд Хятадын тэгш тал]] эзлэнэ. Муж [[Шэньши]], [[Шаньши]], [[Хэбэй]], [[Шаньдон]], [[Аньхүй]], [[Хүбэй]] мужуудтай хиллэдэг. Хэнань нь 94 сая оршин суугчтай, хүн амын тоогоороо Хятаддаа [[Хятадын засаг захиргааны нэгжүүдийн хүн ам|гуравдугаарт]] ордог юм. Хэрвээ Хэнань нь тусгаар улс байсан бол хүн амынхаа тоогоор [[Мексик]]ийн дараа, [[Филиппин]]ий өмнө, дэлхийд 12-рт орох байсан.
 
Хэнань муж Хятадын 5 дахь том эдийн засаг бөгөөд далайн эргийн бус мужуудаас хамгийн том эдийн засагтай нь юм. Гэвч [[нэг хүнд оногдох ДНБ]] нь зүүн болон төвийн мужуудтай харьцуулахад бага тул Хятадын хоцрогдсон бүс нутгуудын нэгд тооцогддог. Мужийн эдийн засаг багасч буй хөнгөн цагаан болон нүүрсний нөөц, мөн газар тариалан, хүнд үйлдвэр, аялал жуулчлал, жижиглэн худалдаанаас хамааралтай. Өндөр технологийн аж үйлдвэр болон үйлчилгээний салбар хөгжөөгүй бөгөөд Жөнжоү, Лүоян хавиар төвлөрсөн байдаг.
 
==Эшлэл==
{{Reflist}}
 
==Гадны холбоосууд==
{{commons|Henan|Хэнань}}
*[http://www.henan.gov.cn/ Хэнань мужийн засгийн газар] {{zh icon}}
 
{{БНХАУ-ын засаг захиргааны нэгжүүд}}