Мэргид: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
өөр хуудсанд байсан зүйлийг зөөж ирэв
Мөр 8:
*Орхон Сэлэнгэ мөрний хооронд Тар гэдэг газар амьдардаг Увас Мэргид
*Сэлэнгэ мөрний Харажи-Хээрийн орчим амьдардаг Хаад Мэргид
 
Үүнээс Орхоны адаг буур хээрээр Удуйд аймаг нутаглаж байв. Хүн ам олонтой Ханлигтаа тэргүүлэх үүрэгтэй энэ аймгийг XII зууны сүүл үед Тудүр билгэ чигин түүний хүү Тогтоа бэхи нар захирч байв. Увас мэргидийг Дайр усун захирч байсан. Сэлэнгийн дунд биеэ Каражи Хээрт Хаад мэргид нутаглаж Хаатай Дармала гэгч захирч байв. Энэ гурван аймагт алдартай мэргэн харваач олонтой байснаас ханлигаа Гурван мэргид гэж нэрлэсэн байна. "Судрын чуулган"-д Мэргэд улс гэдгийг ихэс дээдсийн зиндааны нэр байсан байж магадгүй гэсэн санаа байдаг юм. Хамаг Монголтой XII зууны дунд үе хүртэл эвтэй найртай явж ирсэн Монгол овогтны нэг бол Мэргидүүд бөгөөд түүний захирагч Тудур Билгэ, [[Амбагай хаан]]ы хүү Хадаан тайш хоёр андын холбоотой байсан. XII зууны II хагасын эхэнд Хадаан Гурван мэргидийн зонхилох эрхтэй анд нөхөртөө элч илгээж нэгдье гэж хэлүүлсэнд бие даасан байдлаа хадгалахыг эрхэмлэгч Тудур билгэ чигин хилэгнэн "элчид" Хадаан тайшийн ганц нүдийг нь сохлохоор хутгаа билүүдэж байна гэж хариу өгчээ. Гэтэл Тудур билгэгийн энэ үгийг сонссон Хадаан "Хатуу үг эвдрэлийн эх боллоо" хэмээн хэлээд гуравхан хоногт Хотул болон бусад Алтан ургийнхантай хүч хавсарган довтолсонд Тудур чингин алагдаж, Тогтоа бэх шархдаж зугтан олон мэргидүүд олзлогджээ. Гэвч гурван жил өнгөрсний дараа Тогтоа бэх хүчээ хуралдуулан Хамаг Монголд элч илгээж "Монголчууд тулалдах газар, байлдах өдрөө хэл бид тэр газар чинь болзсон өдөрт чинь очиж байлдъя" гэж хэлүүлсэн байна. Хадаан Хамаг Монголын ноёдын хуралдаанд Мэргидэд ямар хариу өгөх асуудлыг хэлэлцүүлээд байлдах хариу өгчээ. Мэргидийн гурван гарын довтолгоон амжилтгүй болж, Тогтоа бэх шархдан Сэлэнгийг өгсөн [[Найман]]ы ханлигийн зүгт зугтжээ. Энэ үед Тогтоа бэхийн бага хүү Култукан гэдэг алдартай мэргэн харваачийг Зүчи баривчлан авчирч бай харвуулж үзээд түүний хосгүй мэргэнд нь биширч амь өршөөхийг Чингис хаан эцгээсээ хүсэхэд "Төрийн дайсан авсанд орохоос илүү дээр газар байдаггүй юм" гээд нүднээс далд болгосоноор удам угсаа нь бүрэн тасарсан гэдэг юм. Гэвч XIII зууны эхэн үед Чингис хаан Монгол овогтныг нэгтгэх хүртэл Мэргидүүд бие даасан байдлаа хадгалсаар байв.
 
==Угсаатаны зүйн хамаарал==